TIME сэтгүүлийн Оны хүн номинаци

Ш.Самбуу


Сүүлийн арваад жилд редакци болон уншигчид хэнийг сонгож байсныг танилцуулъя. Сонирхолтой нь Оны хүний хоёр хувилбар нэг ч удаа давхцаж байсангүй. 

РЕДАКЦИЙН ХУВИЛБАРААР  |  УНШИГЧДЫН ХУВИЛБАРААР 

2016

2016 оны хүнээр редакци Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг нэрлэсэн бол уншигчид хоёр дахь удаа Нарендра Модийг  шилдэг гэлээ.

2015

Грекийн өрийн хямралыг зохицуулахад чухал үүрэгтэй байсан  Германы канцлер Ангела Меркель “Оны хүн” гэж редакуи нэрлэв. Тэр үеэр уншигчид Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байсан, америкчууд шинэлэг хувьсгалч харагдсан  Берни Сандерсыг  “Оны хүн” гэжээ.

2014

2014–2015 онуудад 11 мянган хүний аминд хүрэн дэгдэж байсан Эбола халуун хижигтэй тэмцсэн эмч, эмнэллэгийн ажилтнуудын нийтлэг дүрийг рекакци “Оны хүн” гэсэн бол уншигчид нь тэр жилдээ сонгуульд ялсан, тус орны эдийн засгийг ачааллаар дарахаар амласан  Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийг  шилдэг гэжээ.

 2013

2013 оны гуравдугаар сарын 13-нд католик шашины түүхэнд Ромын хамбаар сонгогдсон  Латин Америкийн анхны хүн аргентин хамба Франциск редакцийн “Оны хүн болсон байв. Уншигчид Египетийн Ерөнхийлөгч исламист  Мухаммед Мурсийг цэргийн эргэлтээр зайлуулсан  Абдул-Фаттах ас-Сисийг “Оны хүн” гэлээ.

2012

Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама редакцийн сонголт байсан ба харин уншигчид эцэг Ким Чен Ирийнхээ үхлийн дараа Хойд Солонгосын лидер болсон Ким Чен Уныг  сонгосон байлаа.

2011

Арабын хаврын зэрэгцээ дэлхийн эсэргүүцлийн хөдөлгөөний эсэргүүцэгчийн нийтлэг дүрийг редакци “Оны хүн” гэж үзсэн бол уншигчид нь өөрсдийн хувилбарын “Оны хүнээр” тэр цагт Туркийн Ерөнхий сайд байсан  Режеп Тайип Эрдоганыг сонгосон ба түүнд нь Эрдоганы эсрэг өргөж байсан өргөн олон нийтийн интернэтийн эсэргүүцэл нөлөөлж чадаагүй билээ.

2010 

Сэтгүүлийн редакци, Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукербергийг “Оны хүнээр”нэрлэсэн бол уншигчдын хувилбар нь WikiLeaks байгууллагыг үндэслэн Ирак ба Афганистан дахь   Америкийн үйл ажиллагааны хэдэн мянган нууц баримтыг дэлгэн  тавьсан Жулиан Ассанжийг “Оны хүн” гэж үзлээ. Үйл ажиллагааны

2009 

Редакци, Холбооны нөөцийн газрын тэргүүн Бен Бернанке 2007–2008 онуудын санхүүгийн хямралаар  сайн ажилласан гээд “Оны хүнээр” шалгарсан байлаа. Time сэтгүүлийн сайтад нэвтэрч чадсанд догдолсон уншигчид, нэрээ нууцалсан  4chan веб-форумыг  үндэслэгч Кристофер  Пулыг “Оны хүн” болгожээ.

2008

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхийн анхны африк гаралтай Барак Обама “Оны хүн” болсоныг редакци  зарлав. Японы гейм-дизайнер Сигэру Миямото уншигчдад Mario, Zelda, Donkey Kong зэргийн алдартай тоглоомуудыг бүтээсэн гээд таалагдсан байлаа.

 2007

Сэтгүүлийн редакци ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путиныг түүний эдийн засгаа бэхжүүлэх, Оросыг дипломат талбайд дэлхийн гүрэн болгох зүтгэлээр нь  “Оны хүнээр” сонгон авсан байв. Харин уншигчид өөрийн саналаа Rain нэрээр алдартай поп од ба жүжигчин Чон Жи Хунийг тодруулсан байв. Тэр жил тэр алдар нэрийнхээ оргилд байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)