АНУ-ын шигшээ Олимпт оролцох эсэх нь эргэлзээтэй

Ш.Самбуу


Пенчаны өвлийн олимпт оролцох асуудал нээлттэй хэвээр үлдлээ. НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Никки Хейлийн хэлснээр, бүх зүйл Солонгосын хойгийн байдлаас хамаарах ажээ хэмээн CNN мэдээлж байна.

Цагаан ордон тамирчдаа хамгаалах талаар бүхнийг хийнэ гэж тэр тэмдэглэв. “Бид хэзээ ч  юунаас ч айхгүй.  Мэдээж энэ нь тамирчдын хувьд ихээхэн хүнд зүйлийг хийн бүтээх сайхан боломж юм” гэж Хейли хэлэв.

Солонгосын хойгийн байдал хүнд хэвээр байна. Үүний өмнө пүрэв гарагт БНАСАУ-ын  эрх баригчид “дайн зайлшгүй тулгарч ирлээ. Хэзээ эхлэх нь цаг хугацааны асуудал” гэж мэдэгдсэн байв. Өмнөд Солонгос, АНУ хоёр хамтарсан өргөн хэмжээний  хээрийн сургуульд тэд ингэж хандсан байв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Банзлынхаа хормойг дэрвүүлсэн ,,, бх шид

    0 0 Хариу бичих