ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Арванхоёрдугаар сарын 8

Ш.Самбуу


Узбекийн Үндсэн хуулийн өдөр

Узбекистан улсын Дээд зөвлөлийн 11-р чуулганаар 1992 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулиа баталсан байв. Тэр өдөртөө тус орны ерөнхийлөгч Ислам Каримов “Узбекистан улсын Үндсэн хуулийг хүлээн авах тухай”, “Узбекистан улсын Үндсэн хуулийг хүлээн авсан өдрийг бүх ард түмний баяр болгох тухай” хуулиудад гарын үсгээ зурсан байв. Энэ өдрөөс хойш уг баярыг тэмдэглэж иржээ.

Панамын Эхчүүдийн өдөр

Энэ өдөр нь тус улсын хамгийн гол баяруудын нэг бөгөөд ихэнх хүмүүс ажилдаа биш гэртээ үлдэж эхчүүдээ баярлуулдаг. Ер нь бол эхчүүдийн баяр эртний Грекээс үүдэлтэй. Тэнд эх хүнийг бурхан мэтээр шүтэн биширч иржээ.

Гораций МЭӨ 65 оны энэ өдөр төржээ

Эртний Ромын яруу найрагч Гораций бол бидний зохиогчийг нь мэдэхгүй мөртлөө ихээхэн ашигладаг  зүйр, цэцэн үгс,аман яриаг бүтээгч. Жишээлбэл, “Уул хулганыг төрүүлэв. Гэсэн хэллэг нь түүний  «Ars poetica»   номонд: «Parturient montes, nascetur ridiculus mus» (Уулс дүлээд, инээдэмтэй хулгана төрлөө) гэж хэлэгддэг . “Галд тос нэмэх”, “алтан дундаж” зэргийн зохиогч нь тэр юм.

Европын далбааг албан ёсоор батлав

Европын зөвлөлийн парламентын ассамблей  1955 оны энэ өдөр өөрийн байгууллагынхаа далбааг албан ёсоор баталжээ. Хожим энэ далбаа нь Европын холбоонд залгамжлагдан ирсэн юм. Далбааг бүтээх уралдаанд олон зуун зураачид оролцсон ба харин Европын зөвлөлийн аппаратын албан тушаалтан Арсен Хейтцын санал болгосон хувилбар энд ялжээ. “Барууны цэнхэр тэнгэрийн дэвсгэр дээрх таван хошуунуудын  тойрог нь Европын ард түмний эв нэгдлийг бэлгэднэ. Таван хошууны тоо нь өөрчлөгдөхгүй тогтмол 12 байгаа нь төгс төгөлдрийг тэнгэрийн ордын 12 тэмдэг шигээр үзүүлэн энэ 12 алтан оддын ард Европын ард түмэн, ирээдүйд Европын энх тайван нэгдэлд орох түмнийг ч төлөөлнө” гэж 1955 оны Европын зөвлөлийн  сайд нарын хорооны шийдвэрийг тайлбарласан байлаа.

Тусгаар улсуудын холбоо байгуулагдав

Белорусийн Брестийн ойролцоох Вискульд Зөвлөлт Оросын ерөнхийлөгч Борис Ельцин, Украины ерөнхийлөгч Леонид Кравчук ба Белорусийн Дээд зөвлөлийн дарга  Станислав Шушкевич гурав ЗХУ задарч, Тусгаар тогтносон орнуудын хамтын нөхөрлөлийг байгуулж байгаа тухай гэрээнд 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарын үсгээ зурсан байна. Арванхоёрдугаар сарын 10-нд уг гэрээг Белорусь, Украины Дээд зөвлөлүүд, 12-нд нь Оросын Дээд зөвлөл тус тус баталжээ. Арванхоёрдугаар сарын 13-нд Ашхабад (Туркмен) хотод Зөвлөлтийн бүрэлдэхүүний Казахстан, Киргиз, Таджикистан, Туркменистан ба Узбекистан Төв Азийн таван орны тэргүүн нар уулзаад тэд Тусгаар тогтносон орнуудын хамтын нөхөрлөлд орохоо илэрхийлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)