Монгол Улсыг “хар жагсаалт”-ад багтаах гэж буй нь үндэслэл султай, харамсалтай алхам гэв

С.Сувд


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австрийн Вена хотноо энэ сарын 7-8-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн уулзалтаар ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны Гадаад хэргийн сайд нар тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдсан улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж буй юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдрийн бүгд хуралдаанд үг хэлж, олон улсын маргаантай, хурцадмал асуудлаарх өөрийн улсын байр суурийг илэрхийлж, ЕАБХАБ-ын хүрээнд эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагааг чухалчилж буйг тэмдэглэв. Терроризм, хүчирхийлэлд турхирсан хэт туйлшрах үзлээс урьдчилан сэргийлэхэд хамтын хүчээ нэгтгэж, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал хэмээн үзэж байгаагаа Гадаад харилцааны сайд илэрхийлэв. Түүнчлэн Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаах гэж буй нь үндэслэл султай, харамсалтай алхам болж байгааг тэмдэглэв.

Сайд нарын зөвлөлийн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Киргиз, , Казахстан, Унгар, ОХУ зэрэг орны Гадаад харилцааны сайд нар, Австри, Румыны Гадаад хэргийн дэд сайд нар, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНИДО-гийн Ерөнхий захирал, Олон улсын хөгжлийн ОПЕК-ийн сангийн тэргүүнтэй тус тус уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт үргэлжилж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. монголчуудад итгэх хэрэггүй. европуудын зөв

    0 0 Хариу бичих
  2. Цаад европууд чинь биднээс илүү бүгдийг мэдэж байгаа байлгүй

    1 0 Хариу бичих
  3. Европын Холбоо мэдээж зөв шийдвэр гаргасан. Төр нь ч ард иргэд нь ч оффшоорын эсрэг хариуцлагатай сайн тэмцэж байгаа тул, энэ тал дээр манайхан маргаж шүүмжлэх хэрэггүй. Тэрний оронд өөрсдийнхөө толгой дээр байгаа тэмээг хар гэгчээр Гадаад хэргийн сайд нь хүртэл оффшоорчин гэдгийг Европын холбооныхан сайн мэдэж байгаа. Техник технологи бүтээчээд тэрийгээ сайн ашигладаг дэвшингүй тив биз дээ. Иргэд нь 1-2 жагсаад л Исландын Ерөнхий сайд нь огцорсон. Оффшоорт данстайгаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гүйгаад огцорч байгаа юм. Гэтэл манайхан чинь оффшоор гоё, зүгээр юм шиг ярьдгаа болих хэрэгтэй. Дэлхий нийтийн адил, ядаж 2 хөрш шигээ шийдвэртэй алхам хийх хэрэгтэй ш д.

    1 0 Хариу бичих
  4. 17 тэрбум доллар хулгайлчихсан нь худлаа юмуу

    1 0 Хариу бичих