Э.Цэндбаатарын тулаан маргаан дагууллаа

Eagle.mn


"Капитрон" банкны нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны "А" зааланд өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 15 багийн 71 шилдэг ширэн бээлийтэн тулалдаж байгаа бөгөөд гавьяат тамирчин Д.Отгондалай, Б.Түвшинбат нарын шилдгүүдээс бусад нь өрсөлдөж байна. Өнөөдрийн тулаанаас 60 кг-ын жинд түрүүлэх магадлалтай тамирчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан "Рио-2016" олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар ялагдсан нь энэ тэмцээний гол дуулиан болов. Түүнтэй "Талын бүргэд" клубын боксчин Э.Бат-Өлзий тулалдсан бөгөөд хоёр тамирчин мөргөлдсөнөөс Э.Бат-Өлзийгийн хөмсөг задарч, эмч шүүгч О.Отгонжаргал уг тулааныг зогсоосон юм. Улмаар хажуугийн таван шүүгч оноо тоолоход Э.Бат-Өлзийг ялагчаар зарласан. Э.Цэндбаатарын ялагдалд үзэгчид сэтгэл дундуур хоцорно лээ. Улмаар шүүгчид тус тулааныг шүүхдээ алдаа гаргасан гэж үзэн өнөөдрийн тэмцээний дараа хуралдахаар тогтож байна. Эндээс ялагч хэн байхыг эцэслэн шийдвэрлэх юм. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ЭНЭ КОММЕНТ БИЧСЭН НӨХӨР ҮНЭН БИЧЖЭЭ. ГАДНЫХАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ АГУУ МУНДАГ ГАЙХААД БАРШГҮЙ ГДГ НЬ ҮНЭН ҮНЭН. ГЭХДЭЭ ЭРЧҮҮДИЙГЭЭ МУУ ДЭЭР НЬ МУУЛААД ХИЙМОРИЙ НЬ ДОРОЙТУУЛЖ ЮҮХЭВ ККК

    0 0 Хариу бичих
  2. Зөв шүүлт бичиж байснаа төөрөөд явчдаг комментчин уу гүй юу. Баруунд монголчуудыг ч тэгж дүгнэдэг нь үнэн шүү. Хөөрхий монгол залуучууд чадлынхаа хирээр л амьдарч бншдэ бүгд харь оронд ажиллацгаагаал. Монголдоо бгаа нь таван толгоы оюу толгой гэх мэт том том газар хөдөа ажиллаал гэртээ бараг бхгүй.

    0 0 Хариу бичих
  3. Үхэр монголчууд цэвэр шударгаар ч шүүж чадкү архи тамхи мөрийтэй тоглоом хүүхэн эргүүлэх улсын мөнгө хулгайлах авилга авахаас өар ид шидгүй монгол эрчүүд гэж гадныхан муулдаг гн. Харин Монголын бүсгүйчүүд агуу мундаг тасархай ар гэрээ ажил төрлөө зэрэг зэрэг авч явдаг үүрэг нь ахадсан гайхамшигтай гэж магтдаг гн.

    0 0 Хариу бичих
    • Үхэр чинь юу гэж хуцаад байна муу ОРК чинь тулаан бол тулаан за

      0 0