УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

Eagle.mn


Цэц өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нд дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хэлэлцсэн юм. Улмаар тус хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний “…эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзсэн юм. Цэцийн энэхүү дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд орлцсон гишүүдийн олонхи нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МУУГАА МЭДЭВ ҮҮ

    1 0 Хариу бичих