Төрийн албан тухай хуулийг шинэчлэн найруулж батлав

Eagle.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн өнгөрсөн хоёрдугаар сард уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж байсан юм. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үг хэлсэн юм. Тэрээр “Энэ хуулиар төрийн албаны чадахуйн буюу мэрит зарчмыг бүрэн нэвтрүүлж, улс төрөөс ангид, хараат бус, тогтвортой байдлыг хангах зохицуулалт жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ үндсэн дээр төрийн албан хаагчдыг ажлын туршлага, үр дүн, ажилласан жилийг нь харгалзан шатлан дэвшүүлж ажиллуулдаг байх тогтолцоо хэрэгжих юм. Хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилттэй олон чухал заалт зохицуулалт тусгагдсан. Иймээс хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж, санаачлагатай ажиллах шаардлагатайг Төрийн албаны зөвлөл, төрийн бүх шатны байгууллагуудын удирдлагуудад сануулъя” гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. улс төрөөс ангид байж харагдаач...

    0 0 Хариу бичих
    • tsunhee bariulj bgad turd shurgaluulsan uuriin hucheer orchihson yum shig ih zantai, hund surtaliig ni sain ezemshij bga medleg, chadvargui, turshlagagui humuusee hamgaalah l huuli bolson

      0 0