Шударга татварын эрэлд...

Л.Эрдэнэжаргал


Улсын төсөв яригдахтай зэрэгцэн төсвийг тэлэх тухай яригддаг. Төсөв тэлэхдээ татвар нэмэх гэсэн сонгодог ганц аргаар шийддэг манай улсад татварын шударга ёс гэдэг ойлголтыг мэддэг, ярьдаг хүн цөөн. Өндөр сэнтийд заларсан улстөрчөөс энгийн иргэдийн амнаас бараг өдөр бүр гарч буй оффшор гэгчийг бид байнга ярьдаг хэрнээ үүний цаана буй татварын шударга ёсыг төдийлөн анхаардаггүй.

Бидний тойрч суугаад ярьж буй, маргаж буй оффшор гэгчийн цаана үнэндээ татварын асуудал л байдаг. Маш бага эсвэл бүр огт татваргүй, нууцлал өндөртэй, төрийн хүнд сурталгүй, заавал тухайн бүсэд оршин суух шаардлагагүй бүсийн банкуудад ихээхэн хэмжээний мөнгөө хадгалуулан байршуулж буйг л оффшор буюу эргийн гаднахь хөрөнгө гээд байгаа юм. 

Татвар ногдуулах асуудлыг манай төр орлогоос нь хувь тооцон авах гэсэн маш хялбар аргаар шийддэг. Ямар нэгэн тооцоололгүй гэж хэлж болох энэ байдал нь татварын шударга бус байдлыг өөгшүүлж байдаг гэхэд хилсдэхгүй. 

Ганц жишээ дурдъя. 2018 оны эхний өдрөөс эхлэн хувь хүний орлогын төвшингөөс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах хувилбарт УИХ хүрээд байгаа. Хуулиа ч тэгээд баталчихсан. Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн гэдгээ зарласан. Ийнхүү шатласан татварын тогтолцоон шилжсэнээр бага орлоготой иргэдийн одоо төлж буй ХХОАТ-ын хувиас бага ачаалал үүрнэ, илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувийг эзэлж байгаа гэсэн нь татварын төлөгч иргэдийн 85 хувьд татварын дарамт багасах болно гэсэн сайхан үгсээр өөрсдийн үйлдлээ цайруулж байгаа юм.

Дэвшилтэт татвар (Advance Tax) гэсэн ойлголтыг шууд хуулбарлан шатласан татварын тогтолцоо үүсгэж байгаа нь татварын ямар ч бодлогогүйгээ харуулж буй хэрэг гэхэд болно.

Жишээлбэл хувийн хэвшилд сарын 500 мянган төгрөгийн цалинтай иргэн А 10 хувийн татвар төлдөг бол тухайн компанид удирдах түвшний ажил эрхэлж буй иргэн Б сард 2 сая 500 мянган төгрөгийн цалингаасаа 15 хувийн татвар төлнө. Орлогын хэмжээнээсээ хамааран харилцан адилгүй татвар төлүүлэх байдлаар тэгшитгэж буй нь татварын шударга ёс яавч биш. Нөгөө талд иргэн Б нь өөртөө хөрөнгө оруулж боловсрол эзэмшиж, мэдлэгээ дээшлүүлэхэд тодорхой хэмжээний зарлага гаргаснаа цалингаараа “нөхөж” байгаа гэхэд болно. Уурхайн гүнд ажилладаг, гэр бүлийнхнээсээ олон хоног хол байдаг иргэн Г-ийн сарын орлого 5 сая гэж бодъё. Орлогоос хувилсан татвараар 25 хувиа өгнө. Амь нас, эрүүл мэндээ золиослон, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж олсон цалингаасаа өндөр татвар төлөх нь шударга уу?

Тэгшитгэн харьцсан байдлаар иргэдийн халаас руу татварын гараа шургуулж буй нь үнэндээ ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг.

Татварын шударга ёс тогтоохын тулд нэн тэргүүнд төрийн оновчтой бодлого дутагдаж байгаа нь дээрх жишээнээс тод харагдана. Татварын тогтолцоо нь шударгуу, төр нь татварын тал дээр оновчтой сайн бодлого явуулахдаа энгийн жишээгээр тайлбарлавал: Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нөөц баялагуудаас тухайн иргэн, ААН, компаниуд сэргээгдэхгүй нөөц баялагийг нь хэрхэн ашиглаж хэдий хэр ашиг олов, нөгөө талд сэргээгдэх нөөцийг ашиглаж хэдий хэр ашиг олов гэдгийг тооцох, үүнээсээ хэнд хэдэн хувийн татвар ногдуулах гэхчилэн байгалийн баялаг, нөөцийг эзэмшсэн байдлаар нь татварын бодлогоо тодорхойлж, хувь хэмжээгээ тогтоох хэрэгтэй юм.

Иргэдийн орлого, халаасанд орж буй мөнгөтэй шууд хамаатуулан тогтоосон татварын хувь хэмжээний цаана мөнгөний худалдан авах чадвар давхар яригдаж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй биз. 

Эдийн засгийн тодорхой төвшний ойлголт, мэдлэгтэй хүнд бол Үндэсний статистикийн хороо, Төв банк, гааль, татвар гэсэн цөөхөн хэдэн газрын тоон мэдээллийг харьцуулан анализ хийхэд манай улсын татварын бодлого ямар байна, татварын шударга ёс байна уу үгүй юу гэдэг нь аяндаа тодроод ирнэ. Гэхдээ эдгээр байгууллагууд дундаас татвар, гаалийн мэдээлэл хүртээмжтэй бус буюу ил тод биш байдагт асуудлын гол байна. Статистикийн мэдээлэл хэдийгээр хүртээмжтэй, ил тод, боловсруулан мэдээллийн чанартайгаар бидэнд ирдэг ч тухайн мэдээллийг цуглуулж буй шалгуур үзүүлэлтүүд, эх сурвалж нь ямар байна вэ гэдэг нь сонин. Тухайлбал БНХАУ Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд “Ядуурлыг бууруулна” гэсэн амлалтандаа үнэхээр хүрсэн. Гэхдээ уг зорилтыг маш зальтай аргаар шийдсэн байдаг. Яасан бэ гэхээр ядуурлын шалгуур үзүүлэлтээ бууруулсан. Ингэснээр Ядуурлыг бууруулах зорилтоос өмнө ядуу гэж тооцогдож байсан иргэд нь босго нь намсаад ирэхээр ядуу биш болж харагдаж эхэлсэн. Тиймээс статистикийн хорооны шалгуур үзүүлэлтийг өөрчлөх замаар нөлөөлж болох эрсдэлтэй гэдгийг давхар анхаарах ёстой болж байгаа юм. 

Татварын шударга ёсны тухай асуудал хөндөгдөхөд орлогоос авдаг хувь бус иргэдийг, ААН-ийг нийтэд нь хамруулах асуудал яригдах нь зүй. Эдийн засагч Ч.Хашчулуун Монгол Улс татварын реформ хийх цаг нэгэнт болсныг дурджээ. Түүнийгээ ямар ч татваргүй өрнөж буй бүх төрлийн наймаачид, малчид, газрын наймаа гурваар илэрхийлсэн байна. 

Зөвхөн эндээс Монголын төрийн татварын бодлого оновчгүй, явцгүй болох нь тодхон харагдана. 

Дэлхийн ихэнх улсад их орлого олж буй нь илүү өндөр хувиар татвар төлдөг. Гэхдээ даяаршлын нөлөөгөөр хөрөнгөө эдийн засгийн өсөлт өндөр, эсвэл татвар бага буюу татваргүй бүс ( оффшор бүс)-д байршуулахыг баячууд хүсдэг болсон. Үүнээс үүдэн асар их хэмжээний өв залгамжлагчдын бүхэл бүтэн давхрага бий болоод буй.

Татварыг орлогод ногдуулах, үе шаттайгаар нэмэх гэх мэт аргууд сайн шинжилж үзвэл тохиромжтой биш, шударга биш гэдэг нь мэдэгдэнэ.

Татварын шударга ёс гэхээр татвар бага ногдуулахыг хэлж буй хэрэг биш. Томас Пикеттийн энэ тал дээр гаргасан нэг бодууштай зүйл нь бага татвар оновчтой биш гэсэн санаа юм. Тэрээр “Татварын хувь бага байх нь нийт хүн амын амьдралыг хөнгөвчилж байгаа хэрэг гэж эдийн засагчид үздэг ч бага татвараас их хөрөнгөтэй хүмүүс илүү хождог. Хөрөнгөтнүүд эзэнгүй байгаа нөөц баялгийг олж авч түүнийгээ улс төрийн бодлогод нөлөөлөхдөө ашигладаг. Ихэнх оронд орлогын татварын шатлалыг бууруулахад илүү их ашиг хүртэх боломж бий болж, эндээс их ашиг олсон хүмүүс эргээд татварын хууль эрхзүйд нөлөөлж эхэлдэг” гэсэн юм. Бодож үзэх л асуудал.

Монгол Улсын төсвийн 87 хувийг татварын орлого, үүнийх нь 80 хувийг иргэд, ААН-ээс авдаг татвар бүрдүүлдэг гэсэн тооцоо бий. Ирэх жилээс иргэдийнхээ бүсийг чангалж, халааснаас нь шууд авсан татвараасаа төсвийн орлогыг 10.7 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн төрд татварын шударга ёсны талаар ярих цаг хэдийнэ болжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. МҮХАҮТ-ын дарга нь офшорыг магтана. Одоо араас нь зохион байгуулттай ээлжит тархи угаалт. 3 хүний 1 нь татвар төлөхгүй байх тэгээд шудрага хэрэг үү. Офшорыг манайхан шиг магтаж байгаа улс үнэндээ мэдэхгүйн байна. Улсаас хулгай хийгчдийн л буруу гарын мөнгө ш дээ. Газар ард түмний баялаг гэчээд зарж идэж ууж далд авилгалыг өөгшүүлдэг гээд маш олон сөрөг зр дагавартай. Эхнээс нь илрүүлээд ялыг нь өгөх хэрэгтэй. Утсан хүүхэлдэй Лхавгаа шиг л байхгүй байх хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. hoosh chi

    0 0 Хариу бичих
  3. Новш, дуугуй байсаар, дарлуулсаар, дээрэлхүүлсээр суухуу ? Уурхайчид аа...

    0 0 Хариу бичих
  4. Tatvar nereer hodolmorloj olson mongoo ydaj zeelendee ogmoor bn shdee naad heden tolgoid bga lalaruud nuusan mongonoosoo tatvaraa ogno biz

    0 0 Хариу бичих
  5. новш юмаа...!

    0 0 Хариу бичих
  6. дурак.... сайн мэргэжил эзэмшиж сайн сургуульд сурсан ч гэр бүлээсээ хол ажиллаад ажиллаад татварын дарамтаар байдгаа зулгаалгах юм бна л даааа

    1 0 Хариу бичих