Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн албанд ажиллах боломжтой болов

Eagle.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжтой болж байгаа юм. Энэхүү хуулийн төслийг одоогоос жилийн өмнө тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн барьж байлаа. УИХ дахь сөрөг хүчин "МАН гишүүдээ төрийн албанд давхар ажиллуулах нь. ИТХ-ын төвшинд "давхар дээл" бий болголоо" хэмээн эсэргүүцэж байсан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Suuliin oguulber utgagui l ym

    0 0 Хариу бичих
  2. эсэргүүцсэн ч баталнаа гэж... Аймгийн ИТХуралд гарсан хүмүүсээ бараг бүгдийг нь ямар нэгэн даргын сэнтийгээр шагнасан ш дэ.

    0 0 Хариу бичих
  3. ОДОО ТА НАР БОЛИОЧ ЭЭ АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ЮМ АА

    0 0 Хариу бичих