Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг хүчингүй болгов

С.Сувд


   Үндсэн хуулийн цэц өчигдөр Их суудлын хуралдаан хийж, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоорхүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөхэд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмжээ. Энэ нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэсэн мөн хуулийн  заалтыг агуулгаар нь дахин сэргээснийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас тогтоов.

Түүнчлэн Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.”гэж өөрчлөн найруулсан нь дээрх тогтоолоор хүчингүй болсон“... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр...” гэсэн өмнөх заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

 Тиймээс Үндсэн хуулийн цэц Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн эдгээр заалтыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ойлгосонгүй хэрэгтэй л мэдээлэлэ байх шиг байна. дахин дэлгэрэнгүй мэдээ бэлдэж өгөөч

    1 0 Хариу бичих
  2. Юу ч ойлгосонгүй мэдээ мэдээлэл бэлдэж байгаа бол тодорхой дэлгэрэнгүй ойлголт өгмөөр юм. Мэдээ ч юм уу яриа ч юм уу

    0 0 Хариу бичих
  3. Үүнийг юу гэж ойлгохов. Зээлээр авсан байрыг хөлслүүлэхэд арилжааны банкнаас зөвшөөрөл авах эсэх асуудал уу

    0 0 Хариу бичих
    • Zeeleer awsan bairaa zarah tuhai asuudal.

      0 0