Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилжээ

А.Санчир


Засгийн газрын шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын даргаар Х.Хэрлэнг томилсон байна.

Б.Баатарцогт АН-ын Засгийн газрын үед энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд уул уурхайн салбарын  тогтвортой бодлогын залгамж халаа болж Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед үргэлжлүүлэн ажилласан юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон Х.Хэрлэнгийн хувьд 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ЕБД сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан байна.

1991-1992 онд Барилгын зургийн институтэд зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн захирал 2016 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Tomor zamd ajillaj baisan bol hen Ene huniig tomiluulsan yum bol doo Oltsgoo

    0 0 Хариу бичих
  2. ёстой болохгүй хүнийг томилж бна хамгийн аймаар авилгачин шүү дээ энэ ман үнэхээр бүгд хулгайч нар юм бна хулгайч нар хулгайчтайгаа холбоотой бдаг юм бна хэрлэнг АТГ шалгавал маш их юм гарна

    0 1 Хариу бичих
  3. kadastriin alband baihdaa avilgaar bayajsan nuhur mun uu?

    2 0 Хариу бичих