ОХУ-ын төрийн ордонд америкийн сэтгүүлчдийг оруулахгүй

Eagle.mn


ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Думын ордон руу “гадаадын агент” хэмээх  жагсаалтад багтсан АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчдийг орохыг хоригложээ. ТАСС агентлагын уламжилснаар гадаадын агентын жагсаалтад VOA, Эрхчөлөө зэрэг алдартай радиостанцууд багтдаг байна. Дээр нэр дурьдсан хоёр байгууллагыг ОХУ-ын Хуульзүйн яам мягмар гарагт албан ёсоор “гадаадын агент”-уудын жагсаалтад оруулсан бол сэтгүүлчдийг нь Төрийн думын ордонд орохыг хориглох шийдвэрийг Оросын хууль тогтоогчид лхагва гарагт гаргажээ. Кремлиэс санхүүжилт авдаг “Russia Today” агентлагийн Америк дахь салбарыг “гадаадын агент” гэж бүртгүүлэхийг шаардсан агуулга бүхий албан бичгийг АНУ-ын Хуульзүйн яам өнгөрсөн сарын эхээр илгээсний хариуд ОХУ-ын парламент “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тухай хууль”-даа “Орост үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гадаадын агент” гэсэн тодотголтойгоор Оросын холбогдох байгууллагад бүртгүүлэх шаардлагатай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг саяхан оруулсан билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ANU Orosiin esreg yamar hatuu horig tavisnii hariud Oros iim hariu barihaas argagyi bn

    0 0 Хариу бичих
  2. Яанаа хөөрхий americans орос жүжиг үзэж чадахгүйн хаха

    0 0 Хариу бичих
    • Чам мэтийн салбадай ойлгохгүй

      0 0