В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

Х.Батсайхан


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх хавар болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийджээ. “РИА Новости” агентлаг энэ талаар мэдээллээ.

Тэрээр ГАЗ үйлдвэрийн ажилчидтай уулзах үедээ энэ мэдэгдлийг хийсэн байна. “Энэ мэдэгдлийг зарлахад үүнээс илүү тохиромжтой газар, тохиромжтой шалтаг гэж үгүй биз ээ. Би 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” гэж тэрээр хэлсэн байна. Түүнийг ингэж хэлсний дараа танхим дүүрэн хүмүүс алга нижигнүүлэн ташсан бөгөөд В.Путин “Энэ тухай сонсоод ингэж дэмжиж байгаад тань та бүхэнд талархлаа илэрхийлье. Та бүхний улс оронд оруулж байгаа хувь нэмэр үлэмж шүү. Бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэж байна” хэмээн талархлаа илэрхийлжээ.  

“Сайн дурынхан” хэмээх байгууллагаас өмнө нь В.Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөөч гэсэн хүсэлт гаргаж байсан бөгөөд нэрт хөтлөгч Дмитрий Губерниев дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч тухайн үед В.Путин хариу өгөлгүй өнгөрч байсан аж. Харин энэ удаа “Энэ шийдвэр ойрын хугацаанд албан ёсоор баталгаажна” хэмээн итгэлтэй хэлсэн байна.

В.Путин анх 2000 оны хавар ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2004 онд дахин сонгогдсон юм. Улмаар 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж, тэр жилдээ дахин Ерөнхийлөгч болохдоо зургаан жилийн хугацаагаар сонгогдсон билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сард албан ёсоор эхэлнэ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Mundag hyn ium hoino dahij bolson ch yahavdee.

    0 0 Хариу бичих
  2. Путин пошёл на выборы Путина ....

    0 0 Хариу бичих