Монгол туургатнууд чуулж байна

Eagle.mn


БНХАУ-ын ӨМӨЗО-ы шатрын холбооноос “Монгол шатар” сэдэвт хурал, зөвөлгөөнийг Хөх хотод зохион байгуулж байна. Хуралд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, дэд eрөнхийлөгч Ч.Түмэнбаяр, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Б.Наранбаатар нар оролцож байгаа бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг, Якут, Тувагийн шатрын холбоодын төлөөлөл хүрэлцэн иржээ. МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр хуралд хүрэлцэн ирсэн хүндэт зочид болон Монгол түмний үндэсний уламжлалт өв соёлын нэг болох Монгол шатрыг сэргээх, нийт ард иргэдийг уриалан дуудах, дэлхий дахинд Монгол шатрыг таниулан сурталчлах зорилготой эл хурлыг зохион байгуулагч Өвөрмонголын шатрын нийгэмлэгийнхэнд талархал илэрхийлэв. Ийнхүү Монгол туургатны эрдэмтэн мэргэд нэгэн дор чуулж, Монгол шатрыг өнөө үеийн Дэлхийн шатартай мөр зэрэгцүүлэн хөгжүүлэх, нэгдсэн дүрэм, журмыг бий болгох зэрэг асуудлаар хэлэлцэж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Кирилээр бичиж чаддаггуй юм бна.

    0 0 Хариу бичих