Яам, агентлагуудыг хянах иргэд ажилдаа оржээ

А.Санчир


Төрийн байгууллагуудын хүнд суртал, түүнээс үүдэн гардаг олон хүндрэл, чирэгдэл, ялангуяа авлига хээл хахуулийн талаар иргэд байнга шүүмжилдэг. Гэхдээ уг сөрөг үзэгдлийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд жирийн иргэд оролцох боломж хомс байв. Харин одоо ийм боломж бий болжээ. Энэ бол АТГ-ын дэргэд байгуулагдсан Олон нийтийн дэд зөвлөл юм. Уг зөвлөлийн гишүүд нь жирийн иргэд байх бөгөөд тэд АТГ-тай гэрээ байгуулан тодорхой яам, агентлаг зэрэг төрийн байгууллагуудыг хариуцан авч авлигийн эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад нь хяналт тавьж ажиллах ажээ. Мөн тэд авлигаас сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг хийх юм байна.

Ийм чиг үүрэгтэй иргэд АТГ-тай гэрээ байгуулан ажилдаа оржээ. Тухайлбал өчигдөр БСШУСЯ-нд хяналт  тавьж ажиллах иргэд гэрээгээ байгуулсан байна. Харин өнөөдөр Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдтэй АТГ-ын ажлын хэсэг гэрээ байгуулсан байна.

Батлан хамгаалах яаманд ажиллах иргэн Ж.Рэгзэн, С.Сүхбаатар, О.Төмөрхүү, Гадаад харилцааны яаманд ажиллах иргэн С.Онон, Д.Цэрэнжав, Б.Эрдэнэдалай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллах иргэн Т.Жаргалсайхан, С.Батболд, Д.Батмөнх, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллах ииргэн Б.Мятавсүрэн, Н.Баасансүрэн, Ц.Эрдэнэчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллах иргэн А.Оюун, Д.Цэенхорлоо нар авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр сонгогдсон юм байна.

Гурвалсан гэрээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цагаанхүү, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дарга Ч.Цогтгэрэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар гарын үсэг зуржээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)