Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдав

Eagle.mn


Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу байгуулагдсан Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаархи мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах юм.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ даргалж, гишүүдээр нь Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг нийслэлийн харьяа агентлагууд оролцлоо.

Мэдээлэл технологийн газраас төслийн хүрээнд хэрэгжиж байгаа open.ulaabaatar.mn системд хийгдсэн тендерийн үйл ажиллагааны процессийг кодолж дуусгасан, программд өгөгдөл оруулж туршилт хийх ажлын шатандаа явж байгаа талаар танилцуулсан юм.

Мөн уг төсөл арга хэмжээний явцыг тооцох аргачлал, системээс ямар төрлийн тайлан авах, системийн ARCGIS map дээр хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын байршлыг ямар байгууллага оруулах, системийн иргэдээс санал авах хэсэгт хэн хариу өгөх гэх мэт зүйл дээр ажлын хэсэг санал солилцож зарим нэгэн журмыг тодорхой тусгахаар боллоо

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)