Хиллари Клинтоны гэм буруутайг хаацайлсан ажилтныг CNN нэрлэв

Ш.Самбуу


Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Хиллари Клинтон хувийн цахим шуудангаар албаны шууданг илгээсэн хэргийн талаар Холбооны мөрдөх Товчооны өмнөх захирал Жеймс Комийн өгсөн тодорхойлолтыг тус байгууллагын сөрөг тагнуулын ажилтан Питер Стржок засан зөөллөсөн хэмээн CNN даваа гаригт мэдээлжээ. 

Стржок  өмнө нь ХМТ-ны Сөрөг тагнуулын тасгийн толгойлсон Оросын талаар товчооны тэргүүлэх мэргэжилтэн байжээ. Тэрээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Клинтонтой холбоотой цахим шуудангийн хэргийг мөрдөхөд оролцжээ. Хэргийн эцсийн дүгнэлтэд тэр “бүдүүлэг хайнга хандлага” (хайхрамжгүйн гэмт хэрэг) гэсэн Жеймс Комийн тодорхойлолтыг "хэт хөнгөмсөг хандлага" гэсэн үгээр сольсон байна. Нэг үгээр хэлбэл тэрээр экс Төрийн нарийн нарийн бичгийн үйлдсэн хэргийн төвшинг зөөллөн түүнийг шүүхэд хариуцлага хүлээлгэхгүй болгожээ гэж CNN тайлбарлав.

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерын  дуудсаны дагуу сонгуулийн ажиллагаанд оросууд оролцсон гэх хэргээр мэдүүлэг өгсөн гэж CNN мэдээлэв. Гэтэл удалгүй Стржок халагдсан юм байна. Тусгай прокурор түүнийг үгээр тоглон үнэнийг дарагдуулан үр дүн хөөдөг талтай гэж мэдээд халсан гэж CNN таамаглаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Х.Клинтон албаны шууданг хувийн серверээр илгээж байсан дуулиан 2015 онд мандсан юм. Хожим Хиллари  гадаад бодлогын газраа өөрийн ажлын шууданг (55 мянган захидал) дамжуулж, хувийн (30 мянга гаруй захидал) шуудангаа устгасан гэж шүүмжлэл ихээр сонссон юм. 

Өнгөрсөн жилийн долдугаар сард тэр үеийн ХМТ-ны дарга Жеймс Коми  зарлахдаа Клинтоны  цахим шуудантай холбоотой мөрдөн байцаалтаар түүний алба гэмт хэргийн бүрэлдэхүүнийг олоогүй гэсэн юм. Гэвч аравдугаар сард тэрээр шинэ учир байдал үүссэнээс мөрдөн байцаалтыг үргэлжлүүлнэ гэсэн гэсэн мэдэгдэл хийж байв. 2016 оны арваннэгдүгээр сарын 6-нд Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр хоногийн өмнө Коми “Мөрдөн байцаалт дууссан. Клинтоны үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй” гэж мэдэгдсэн нь Ардчилагч нар мөн Бүгд найрамдахчуудын зүгээс  эрс шүүмжлэлийг дагуулж байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)