Өрхийн эмч нар ажил хаяна гэв

Eagle.mn


Энэ оны төсөвт тодотгол хийж, төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал хэлбэрээр 300 мянган төгрөг олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд манай улс төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх үүрэг хүлээгээд буй. Тиймээс дээрх шийдвэрийг УИХ гаргасан юм. Тэгвэл энэ нэг удаагийн урамшууллыг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ нь анхан шатны эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээ туслалцаа үзүүлж буй монголын мянга мянган эмч нарын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.

Энэ талаар өнөөдөр Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын дийлэнх ажлыг үүрч яваа байгууллага. Зах зээлийн зарчмаар ашиг орлого олох боломжгүй нөхцөлд хөгжих гэж төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн төлөө зүтгэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна. Гэтэл цалин нь нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвийн 3,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Сангийн яаманд хандаж өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Эрүүл мэндийн салбарын нийт ачааны 80 хувийг өрхийн эрүүл мэндийн төвүүд үүрч байгаа. Нийт 2,400 хүнд хүрч ажилладаг энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна. Энэшаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 8-нд ЭМЯ-ны гадна талбайд эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийнэ. Цаашлаад хэрэв үр дүн гарахгүй бол Өрхийн эрүүл мэндийн төвүүд дагнан ажил хаяна. Монголын төр хүнээ үнэлээч ээ" гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Өрхийн эмнэлгийн эмч нар шиг сайхан ажил хаана байна. Ажлын 5 өдөртэй. 8.30-16.30 хүртэл. Хэн ч хагаса бүтэн сайнд сууж жижүүрлэж ажилладаггүй. Тэгэхэд манай нөхөр өглөө 8.00-21.00 цаг хүртэл ажлын өдрүүдэд. 5 дахьд шууд өглөөний 3 болтол нэгдсэнтэй. Хагас бүтэн сайны нэгэнд нь 9.00-21.00 хүртэл гарна. Гэсэн хэрнээ хэзээ ч илүү цаг боддоггүй, өгдөггүй. Бас гомдолдоггүй

    0 0 Хариу бичих
  2. Төрд хандаж хэдэн гишүүдийн оффшорт хадгалж бга мөнгийг ярихад бөөнөөрөө донгосохгүй мөртлөө шударга үнэн ажиллаж бга эмч, багш нарыг та нар юу гэж доромжилж дорд үзнэ вэ? яг үнэн хэрэгтээ мөнгө хэрэггүй хүн бдаггүй л бхгүй юу? багш нарыг ажил хаяхад бөөнөөрөө улс орноо бод, дампуурлаа гэж солиорцгоож бсан бж хүүхдээ харж буй эхчүүдэд мөнгө өгнө гэхэд би ч авахгүй нь, 40,000 хаслаа цуг өгөхөд яадаг юм гэж шаагилдаж бналээ, ийм л аминчхан хувиа хичээсэн арчаагүй хүмүүс юмдаа Монголчууд

    0 0 Хариу бичих
  3. Urhiin emch nar ichich heregtei shde yamarch medleggui,chadvargui deerees ni bas ajildaa irdeggui,hund surtaltai humuus

    0 0 Хариу бичих
  4. Яг үнэн Хөдөө орон нутагт сумын эмч нар бдг.тэд нар өөр шүү.Хэцүү ажилтай.Өрхийн эмч нарт төр засаг мөнгө сайнөгч бгшдээ..Зарим өрхийнэмч нар ч хэцүү дээ их эмч мөн л байга да.бүгдээрэ биш л дээ

    0 0 Хариу бичих
  5. Төр засгаас харж үзсэн хүмүүс бол өрхийн эмч нар.хийх ёстой ажил нь ш дэ .Сумын эмч нар бол бүх юмаа өөрөө хийнэ.Харин сумын нэг эмчид 1-2 туслах сувилагч нарийн бичигбаймаар санагддаг.Тэд өдөр шөнөгүй дуудагдана.

    0 0 Хариу бичих
  6. Хөдөө ороннутагт өрхийн эмч гэж байхгүй.сумын эмч бол хүнд ажил.Өрхийн эмч бол аймгийн төв хотод бга нойр хоолоо хасдаггүй .юм мэддэгүй төсвийн дайсан шүү ажил хаявал битгий эргэж ирээрэй бүр зайл .

    0 0 Хариу бичих
  7. Юм мэддэггүй оронтоо бөглөгч нар хэмжээндэн бол өндөр цалинтай..нэг иргэнээр тооцж төсвөөсавдаг.ҮЭХ цалин их авах гээд битгий давар,

    0 0 Хариу бичих
  8. Өрхийн эмч хэрэггүй ээ . Орон тоо бөглөсөн

    0 0 Хариу бичих
  9. маш сайн байн хөдөө орон нутагт өрхийн эмч нар мань бүх ажилла рийж байгаа тиймээс цалин нэмэх нь зөв дээр бүх анхан шатны маягтуудыг бичиж байгаа хөрхий өрхийн эмчийн ажлыг хүн бүр үнэлэхгүй бид дэмжиж байна

    0 0 Хариу бичих
  10. Zuvshd hayah heregtei uchnuun mungu zeelched Emch narig uldeej bolohgui bagsh narig bol nemehgui bsan ch yadin dandaa huuhduudes mungu zulgaaj bdag

    0 0 Хариу бичих
  11. Za urhiin emch nar bol boli l gj helmeer bna yu ch medehgui 5nastai huuhded dibazol hurtel bichej ugnu medlegee deeshluulmeer bna gehiin orond ajilaa hayna gj bdag.

    0 0 Хариу бичих
    • битгий дахиж ажилдаа ирээрэй. үүрд баяртай.

      0 0