Бөхчүүд будагтай талбайд хүч үзнэ

Eagle.mn


Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүд энэ сарын 12-14-нд Монгол бөхийн өргөөнд бус Спортын төв ордонд өнгөрөөнө. Учир нь "Мөнгөн цагариг" клубийн 10 жилийн ойг тохиолдуулан сагсан бөмбөг, шатар, дартс, ширээний теннис гэсэн дөрвөн төрөлд үндэсний бөхийнхөн маань ур чадвараа сорин өрсөлдөх гэж байна. Зүлэг ногоон дэвжээнд эр бяраа үздэг бөхчүүд спорт тоглоомоор хэрхэн хүч үзэхийг хүссэн бүхэнд нээлттэй юм байна. Тэмцээний техникийн хурал энэ сарын 11-ний 13:00 цагт болох юм. Энэ жилийн тэмцээнд нутаг нутгаараа баг болон хуваагдаж, улсын начинаас аварга цолтой олон алдар цуутай олон бөх оролцох гэнэ. Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 96968474 дугаараас лавлана уу.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)