Биткоины ханш 12470 ам.долларт хүрлээ

Х.Батсайхан


Криптовалютын хамгийн түгээмэл нь болох биткоины ханш өссөөр өнөө өглөө 12470 ам.долларт хүрчээ. Ингэснээр биткоины нийт үнэлгээ 209 тэрбум ам.долларт хүрсэн байна. Одоогийн байдлаар олборлогдох боломжтой нийт 21 сая биткоиноос 16 сая гаруй биткоин олборлогдоод байгаа аж. Хамгийн сүүлчийн биткоин 2140 онд олборлогдоно гэж тооцож байгаа юм байна.

Карибын тэнгист орших 5.2 га талбайтай арал өчигдөр дуудлага худалдаанд 600 биткоины үнэтэй тавигдсан бөгөөд ам.долларт шилжүүлбэл 7.5 сая болох аж.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)