ОХУ-ыг олимпт оролцуулахгүй болсны цаад шалтгаан

Ш.Самбуу


Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө 02:30-д эхлэх хэвлэлийн бага хурал дээр сонсгоно гэж мэдэгдээд байв.
Өнөө өглөө ирж байгаа мэдээгээр, ОУОХ-ны  Гүйцэтгэх хороо Оросын шигшээ багийг 2018 оны өвлийн олимпийн тоглолтоос хасахаар шийджээ. Энэ тухай ОУОХ-ны тэргүүн Томас Бах хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Сэргээш хэрэглээгүй гэдгээ баталсан тамирчид бие даасан далбаан дор тухайлбал, ОУОХ-ны далбаан дор оролцож болно. Мөн ОУОХ-ны шийдвэрээр ОХУ-ын Спортын яамны албан тушаалтнуудад аккредитаци өгөхөөс татгалзлаа. Түүнчлэн ОХУ-ын Олимпийн хорооны эрхийг хасч, мөрдөн байцаалт хийхэд зарцуулсан 15 сая долларыг буцаан төлөхийг үүрэг болгожээ.
Олон улсын олимпийн хорооны хоёр хоногийн хуралдаан тус байгууллагын Лозанна дахь төв байранд мягмар гаригт эхэлжээ. Ирэх жилийн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пхёнчханд явагдах өвлийн олимпийн тоглолтод ОХУ-ын  шигшээ багийг оролцуулах эсэх талаар эцсийн шийдвэрийг энэ хуралдаанаар гаргаж байна.

Денис Освальд

Байгууллагынхаа хоёр комиссын мөрдөн байцаалтын үр дүнгээр ОУОХ  ОХУ-ын шигшээгийн хувь заяаг шийдсэн байна.  Уг комиссын нэгийг Швейцарийн хуульч бөгөөд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Дэнис Освальд удирдаж байгаа ба тэдэнд Сочийн өвлийн олимпийн тоглолтод оролцсон орос тамирчдын сэргээшийн шинжилгээг дахин шалгах үүрэг ногджээ. Комиссын ажил дууссаны дараа  сэргээшийн журмыг зөрчсөн гэх тамирчдын хэргийг авч үзсэн ба үүний улмаас  20-иод тамирчны олимпийн медалийг  хураахаар шийдсэнээс гадна бүх насаар нь Олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан байна. Ийнхүү ОХУ-ын 2014 оны олимпийн баг багийн дүнгээр тэргүүн байраа алдаад байна. Мөн уг комисс шалгалтаа 28 хүн байсныг 36 болгон  өргөжүүлжээ.

Швейцарийн Ерөнхийлөгч асан Самуэль Шмидын удирдсан комисс нь Орост 2011-2015 онуудын хооронд орос тамирчдын  сэргээш хэрэглэснийг  засгийн зүгээс нуун дарагдуулж, хөхиүлэн дэмжиж ирсэн гэх мэдээллийн талаар судлан үзэх ёстой. Энэ хэрэгт ОХУ-ын Спортын яам, Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд оролцсон гэж  тэд тогтоох ёстой.

Түүний  үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл байхгүй. Комиссын илтгэл анх удаагаа Гүйцэтгэх хорооонд танилцуулагдах юм. Сонирхолтой нь  Сэргээшийн эсрэг  олон улсын агентлаг, дээрх хоёр комисс  гол дүгнэлтээ  баруунд зугтан гарч зүгээр ч урваагүй, “Оросын олимпийн спортыг таван жилийн дотор устгахаар” амласан ОХУ-ын Сэргээшийн эсрэг агентлагийн тэргүүн асан Г.Родченковын мэдүүлгийг үндэс болгон авсан байна. Эдгээр комиссууд ганц ч удаа Орост ирж   байдалтай танилцаж байгаагүй гэнэ.

ОХУ-ын олимпийн хороо Гүйцэтгэх хорооны хуралдаанд оролцох урилгыг ОУОХ-ноос аваад байгаа юм. Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ООХ-ны дарга Александр Жуков, ОУОХ-ны хүндэт гишүүн, сэргээшийн эсрэг Нийгмийн бие даасан  комиссийг толгойлсон Виталий Смирнов, уран гулгалтын дэлхийн хоёр удаагийн аварга Евгения Медведева нар багтжээ.

ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүд Самуэль Шмидын комиссын илтгэлийг даваа гаригт авчээ

Самуэль Шмидын удирдсан ОУОХ комисс Орост 2011-2015 онуудын хооронд орос тамирчдын  сэргээш хэрэглэснийг  засгийн зүгээс нуун дарагдуулж, хөхиүлэн дэмжиж  ирсэн гэх  системийн талаар судлах ажлаа  даваа гарагт дуусган  тэр өдрөө Гүйцэтгэх хорооны гишүүдэд танилцуулахаар тараасан байв. Энэ тухай  Insidethegames портал  дамжуулжээ. Шмидын комисс нь ОХУ-ын спортод  сэргээш хэрэглэх улсын систем байсан гэдгийн баталгааг олох ёстой бөгөөд  тэр системд холбоотой хүмүүсийг тогтоох ёстой. Комиссыг эхлээд Ги Каниве толгойлж байсан ба Шмид жилийн өмнөөс түүний оронд томилогджээ.

ОУОХ-ны Денис Освальдын удирдсан  комисс нь мөрдөн байцаалтаараа  Оросын 25 тамирчныг олимпийн тоглолтод оролцох эрхийг нь бүх насаар хассан шийдвэр гаргасан байна. Шмидын комиссын илтгэлээр Оросын тамирчдыг Олимпт оролцуулах уу гэдгээ шийджээ.

Бие даасан  далбаан дор оросуудыг оруулах эрмэлзэл

Өмнө нь ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд Олон улсын хоккейн холбоо, хоккейн спортын тэргүүлэгч гүрнүүдийн Үндэсний хороод хандан Оросын хоккейчдыг Олимпын тоглолтод оруулахын төлөө  саналаа илэрхийлсэн байна.

Освальдын комиссын  шийдвэрийг аваад үзэхэд ОУОХ оросуудын бие даасан дундын далбаан дор тоглолтод оруулах магадлал өндөр байгаа. Үүнийг өмнө нь Хөнгөн атлетикийн холбоо хийсэн байсан юм. Үүний тулд ОУОХ нь  Сочийн олимпийг зохион байгуулан явуулсан Оросын олимпийн хороог хүлээн зөвшөөрснөө цуцлах ёстой.  Үүний зэрэгцээ, ВАДА-гийн  Ричард Макларены   бие даасан комисс  хориг тавих үндэслэх болох ёстой илтгэлдээ Оросын эсрэг ял тулгаагүй байгаа.

ООХ-г хүлээн  зөвшөөрөхөөс татгалзан тамирчдыг тоглолтод орууллаа гэхэд  багийн төрлийн тамирчид яах вэ гэсэн асуудал гарна.  Тэр нь ОУОХ-ны хоморголон шийтгэх зарчимтай нь зөрчилдөж байна.  Хэрэв ОУОХ  Оросыг хаслаа гэхэд  түүнийг нь Лозанна дахь Спортын арбитрын шүүхээр даван заалдаж болох юм.

Сүүлд гарч буй мэдээгээр ОУОХ үндэсний далбаагүйгээр Оросын шигшээ багийн  шинэ дүрэмт хувцсыг бүтээх даалгавар өгсөн сурагтай. Түүгээр бол оросуудыг бие даасан дундын далбаа дор тоглолтод оролцуулах бололтой. Өмнөд Солонгост гэхдээ мэдээж өмнө нь сэргээштэй нэр холбогдоогүй тамирчид л очно.  Хэрэв ингэж оролцох юм бол тамирчид нь сүлд дуугаа дуулахгүй, төрийн далбааны гурван өнгийн үсний резин хүртэл зүйж болохгүй ажээ. Өмнө нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бие даасан дундын далбаан дор тоглолтод оролцохыг  “доромжлол” гэж хэлсэн байна.

Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүн

Мягмар гарагт   манай цагаар  лхагва гаригт шөнө дунд зарлагдсан хэвлэлийн хурал дээр ОУОХ шийдвэрээ гаргана. ОУОХ-ны бүрэлдэхүүнд Томас Бах, түүний дөрвөн дэд Ерөнхийлөгч АНУ-ын Анита Дефранц, Хятадын Зайцин Юй, Испанийн бага Хуан Антонио Самаранч, Туркийн Угур Эрденер ба ердийн есөн гишүүд: Гунилла Линдберг (Швед), Олон улсын цанын спортын хорооны дарга, Швейцарийн Жан-Франко Каспер, хоккейн олимпийн аварга америк эмэгтэй Анджела Ружеро, тулгууртай  харайлтын олимпийн аварга Сергей Бубка (Украин), Сер Мианг Нг (Сингапур), Вилли Кальтшмитт Лухан (Гватемала), Робин Митчелл (Фижи), Николь Хувертс (Аруба) ба дээр яригдсан Освальд нар багтаж байна.

Гүйцэтгэх хорооны хуралдаан Лозанна хот дахь ОУОХ-ны  төв байранд  болно. Тэд эхлээд Оросын асуудлыг шийдсний дараа, янз бүрийн ажлын хэсгүүдийн  илтгэлийг сонсох бөгөөд эцэст нь хоёр сарын дараа эхлэх Пхёнчханы олимпийн тогтолтын бэлтгэлтэй танилцах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. urwagvh rodchenko uhjee

    0 0 Хариу бичих
  2. Монгол мэтийн бага буурай орнуудад дээрэнгүй хандддаг допингчин орсуудыг олимпд оруулахгүйнь зөв

    0 0 Хариу бичих
  3. Ene chini usa yavuulya bn doo. Yamar ch barimt bqui neg urvagchiin ugeer shiidne gedeg oroosgol. Gishuuded ni ihenh ni oros uudad durgui garuud orjee. Ukrain usa geh met. OLIMP inej uls toriin talbar boloh gej.

    0 0 Хариу бичих
  4. Bolj muu Dopingtoi hulmasnuud. Odoo l shudarga Olimp boloh ni

    0 0 Хариу бичих
  5. пааах, ганц матаасаар шийддэг болсон уу? зөөөз.

    0 0 Хариу бичих
  6. baruuni muu sda nuud uursduu sergeesh hiideg shd e

    1 0 Хариу бичих