Хүчирхийллээс "Түр хамгаалах байр"-ыг байгуулжээ

С.Сувд


Төв аймгийн Зуунмод хотод хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс “Түр хамгаалах байр”-ыг шинээр байгуулжээ.

Энэ тухай тус сумын Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд тохиолдож буй хүчирхийлэл болон бусад гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийнхэнд өчигдөр  танилцуулахдаа мэдээллээ.

Мөн Төв аймгийн Зуунмод сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэгийн ярьснаар  “Аймгийн хэмжээний хүүхдийн эрхийн болон гэр бүлийн хүчирхийллийн тоон баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 72 тохиолдлоос гэр бүлийн хүчирхийлэл 10, бие махбодийн хүчирхийлэл 9, сэтгэл санааны хүчирхийлэл 8, үл хайхрах байдал 10, бэлгийн хүчирхийлэл 6, ахуйн осол гэмтэл 11, зам тээврийн осол 5 бүртгэгдсэн байна. 2016 онд 12 суманд 21 хэрэг бүртгэгдэж байсан бол 2017 онд 23 суманд 72 болж, хүүхдийн эрхийн зөрчлийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа ч шийдвэрлэлт 17 хувиар нэмэгдсэн эерэг дүн гарч байгааг онцлон хэллээ.

Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэр бүлийн нууцлалын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Ногоон карт” ажлыг эхлүүлжээ. Аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмнэлэгт анхны тусламж авах үеэр эмч ногоон карт барьсан хүүхдийг дараалалгүй, нэмэлт тайлбар шаардахгүйгээр шууд эмнэлгийн анхан шатны үзлэгт оруулах ёстойг Нэгдсэн эмнэлгийн эмч нарт танилцуулсан аж.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)