Газар хөдлөлтөөс сэргийлэх асуудлаар хуралджээ

А.Санчир


Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурлыг зохион байгуулжээ.

Энэхүү хуралд нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай  зөвлөлийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашням, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү болон бусад дүүргийн Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн гишүүд оролцжээ.  

Энэ үеэр Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тулгамдаж буй асуудал мөн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зэрэг асуудлаар албаны хүмүүс илтгэл тавьж, санал солилцсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Garchgaa zuv uguuch. Gazar hudlultuus sergiilne gj yu bhav de. Gazar hudlultiig herhen hohirol bagatai tuulah, gamshgaas sergiileh l gej bn shde

    0 0 Хариу бичих
  2. энэ газар хөдлөлийн асуудал худлаа тайлан л байх юм. Яг хийж хэрэгжүүлсэн ажил гэж байхгүй

    0 0 Хариу бичих