Б.Чимидийн нэрэмжит шагналын шалгаруулалт болно

С.Сувд


УИХ-аас судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн,  судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын уралдаанд материал хүлээн авахаар зарлажээ.

"Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5.000.000 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн ордонд гардуулах юм байна. 

Шагналд нэр дэвшүүлэх болон бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын Тамгын газраас тодруулж болох бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ