ФОТО: Сансрын гайхамшгууд "РИА Новости"-н дуранд

Ш.Самбуу


“РИА Новости” агентлаг энэ гэрэл зургийн цуглуулгадаа өнгөрсөн арваннэгдүгээр сард хийгдсэн сансрын нээлтүүдийг  үзүүлжээ.

Juno  гэх сансрын станц Бархасвадь гаригийн деталь сайтай  ер бусын зургуудыг авч дамжуулжээ. Зурагт  дэлхийн дөрөвний  нэгтэй тэнцэхээр асар том шуургыг буулгажээ. Шуурга  аварга гаригийн  хойд хагаст саяхан үүссэн байна.

Ангараг гаригийн  гадаргын саяхан нээгдсэн бүдэг бараан  зурааснууд нь элсний нүүдлээс үүдэлтэй болж таарлаа. Түүнийг эхлээд их давстай, өтгөн ус үүсгэсэн гэж байсан юм. Гэсэн хэдий ч энэ зураас яагаад үе үе алга болоод гарч ирдэг талаархи шалтгаан  тодорхойгүй.

NASA-гийн нарыг ажиглах Обсерватор Наран дээрх титмийн том цоорхойн зургийг авчээ. Нарны идэвх бага үед энэ үзэгдэл  гарч ирдэг гэнэ. Титмийн тэр цоорхойгоор өндөр хурдтай бичил хэсгийн урсгал гарч Дэлхийн соронзон талбайд нөлөөлдөг.

Ер бусын галактикийн ажиглалт, таталцлын линз нь  залуу ертөнцийн  анхны онуудын нэг  хэрхэн үүссэнийг тайлбарлах боломжийг одон орончдод өглөө.

Сансрын нисгэгч Сергей Рязанский Сансрын станцаас Ришатын геологийн бүтцийн зургийг авчээ. “Сахарын нүд” гэх  бүтцийн диаметр нь 50 км орчим. 600 сая жилийн настай энэ “нүд” хэрхэн үүссэн нь тодорхойгүй. Солир унасан гэх таамаглал бий.

Сансрын телескоп "Хаббл" М82 гэх галактикт дэлбэрсэн SN 2014J одын гэрлийн цуурайг барьжээ. Зургийг хоёр жилийн турш хийсэн ба кадрт  асар том тоосонцроос  гэрэл хэрэн ойж буйг харж болно.

Олон улсын сансрын станцын  Паоло Несполи (ЕКА)  Канадарм2 гэх робот техникийн цогцолборыг Cygnus  хөлгийг  станцтай залгагдах үеийн бэлтгэлд байгааг  зурагт буулгажээ. Ачааны хөлөг гурван тонн ачааг  станцад авчирчээ.

Сансрын  телескоп "Хаббл" NGC 4625 нэртэй одой галактикийн зургийг авлаа. Одой галактик  дэлхийгээс 30 сая гэрлийн жилийн цаана “Анч нохдын” ордод байгаа. Бусад мушгиа галактикаас  NGC 4625 нь  ганцхан салаатайгаараа онцлогтой. Хэт ягаан туяагаар  судалсны буянаар түүний ийнхүү ганцхан салаатай нь  хөрш одойы галактик NGC 4618-тай роршсноос гэж тогтоов. Хөрш нь ганцхан салаанаас бусдыг нь түүнээс “авдаг”  ажээ.

Хэт улаан туяаны  Европын сансрын агентлагийн тойрог замын телескоп "Гершель"  дэлхийгээс 550 сая гэрлийн жилийн цаана байгаа  од бүртэлтийн бөөгнөлын төвийн идэвхийг судлах боломжийг өгч байна.

Сергей Рязанскийн сансрын станцаас авсан  саран дээрх нар жаргалт

Ангараг гаригийн өмнөд хэсгийн гуу жалга, уулс есөн км-ын өргөнтэй, гаригийн гадарга дээр 2,735 километр үргэлжилнэ.

Orbital ATK компанийн Сансрын ачааны хөлөг CygnusОУСС-д арваннэгдүгээр сарын 14-нд хрэлуэн очлоо. Сансрын станцын механик “гар"-аар түүнийг  сансрын нисгэгчид Ренди Брезник, Паоло Несполи хоёр барьж авав.

Бархасвадийн “сувдан хэлхээ” гэх  нэг бөөрөнхий цагаан зуувангийн зургийг Juno аппарат хийжээ.  Эдгээр том шуургануудын давтамж  ойролцоогоор бараг адилхан хэмжээтэй.

Одон орончид Охины ордод нэгэн ер бусын  гаригийг олж илрүүлэв. Түүнийг цаг уураар дэлхийтэй адилхан гэв. Түүний жил нь дөнгөж есөн өдөр үргэлжилдэг ажээ. Нарны аравны нэгтэй тэнцэхээр Ross 128 гэдэг улаан одой одыг уг гараг тойрон эргэлддэг ажээ.

Олон улсын сансрын станц үүр цайх агшинд

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)