Геологийн судалгааны үр дүнг хэлэлцэнэ

С.Сувд


Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтран "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн" сэдэвт 2017 оны хэлэлцүүлгийг  энэ сарын 08-нд  зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд уг хэлэлцүүлэгт оролцож тулгамдаж буй асуудлаа ярилцах боломжтой тул ийнхүү нээлттэй урилга хүргүүлж байгаа аж. Энэ үеэр  геологийн судалгааны ажлын тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх, цаашдын ажлын чанарыг сайжруулах талаар мэргэжилтнүүд саналаа солилцох юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ