ОХУ ОУОХ-ны шийдвэрийн эсрэг ямар хариу үйлдэл үзүүлэхээ шийдээгүй байна

Х.Батсайхан


Олон улсын олимпийн хороо ОХУ-ыг “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн эсрэг ямар хариу үйлдэл үзүүлэх асуудлаар ОХУ-ын Үндэсний олимпийн хороо байр сууриа хараахан нэгтгэж амжаагүй байгаа талаар lenta.ru цахим хуудас мэдээллээ.

Гишүүдийн нэг хэсэг нь ОХУ нэгдмэл байр сууриа харуулж, олимпийн наадмыг бүхэлд нь хясан боож, Пёнчанд очихгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа бол зарим нь “Тамирчин болгонд шийдвэр гаргах боломж олгох нь зүйтэй” гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, хүсвэл олимпийн тугийн доор оролцох эрхийг нь нээлттэй үлдээх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ажээ.

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо 2017 оны ДАШТ-д ОХУ-д яг ийм боломж олгоход олон тамирчин оролцож, медальт байрт шалгарсан туршлагыг тэдгээр гишүүд жишээ татаж, улстөрийн шинжтэй шийдвэрээс болж тамирчид хохирох ёсгүй гэж үзэж байгаа аж.

Харин ОУОХ шийдвэрээ улс төрийн оролцоогүй хараат бус шийдвэр хэмээн мэдэгдсээр байгаа юм.

ОУОХ “Сочи 2014” олимпийн наадмаас оросуудын хүртсэн 10 медалийг одоогийн байдлаар хүчингүй болгоод байгаа юм. Тухайлбал, бобслейч а.Зубковын хоёр алт, скелетонч Третьяковын хоёр алт, цаначин А.Легковын алтан медалийг тус, тус хүчингүй болгожээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Orosuudaas aisan baruuniihnii teneg shiidver tedniig oorsdiig ni yamar shudarga bus, ochyyhen bolohiig delhii niited batlan haruullaa

    0 0 Хариу бичих
  2. Herev Orosiin bag oroltsohgui bol uvluun Olymp buun uitgar bolno. Yalanguya Orosiin Хоккейн bag baihgui bol bur ch uitgartai

    0 0 Хариу бичих
  3. шууд пуужингаар харва

    0 0 Хариу бичих
  4. Шудрага шийдвэр байна бүгд дэмжинээ

    0 0 Хариу бичих