Онцгой байдлын газраас салют буюу пиротехникийн хэрэгсэлд шалгалт хийж байна

Eagle.mn


Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төвүүд, захуудад салют буюу пиротехникийн хэрэгсэлийн борлуулалтад хяналт, шалгалтын ажил хийгдэж байна.

Уг хяналт, шалгалтад шинэ жилийн баяр тэмдэглэн хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке зэрэг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын галын аюулгүй байдал, түүнчлэн  хүн олноор төвлөрдөг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэд хамрагдах аж.

Нийслэлийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг уг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрт нь арилгаж, хууль зөрчсөн иргэд, байгууллага аж ахуй нэгжид хариуцлага тооцдог.  Нийслэлийн Онцгой байдлын газраас явуулж буй пиротехникийн хяналт шалгалт энэ сарын 31-нийг хүртэл явагдана. 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)