Ж.Галбадрахад “Мандах наран” одон гардуулна

Eagle.mn


Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрахад өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд “Мандах нар” одон гардуулахаар болжээ. Ж.Галбадрах нь япон маягийн сургалтын системийг Монголд нэвтрүүлэн, дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хоёр орны харилцан ойлголцлыг лавшруулахад хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Япон улсын Цог жавхлант Эзэн хаанаас эрхэм дээд шагнал болох “Мандах нар” одонг олгохоор шийдвэрлэсэн юм байна. Одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 18:30 цагт Японы Элчин сайдын яаманд болох юм

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)