Виталий Кличко боксын “Алдрын танхим”-ын гишүүн болно

Х.Батсайхан


Украины алдарт боксчин асан, эдүгээ нэртэй улстөрч Виталий Кличког боксын спортын “Алдрын танхим”-д оруулж өргөмжлөхөөр болжээ. Бокс шүүмжлэгчдийн холбоо, Боксын түүх судлаачдын олон улсын зөвлөлөөс явуулсан санал асуулгын дүнгээр түүнийг “Алдрын танхим”-д оруулахаар болжээ. Ёслолын ажиллагаа 2018 оны зургадугаар сарын 7-10-нд АНУ-ын Канастота хотод болох юм байна.

Виталий Кличко мэргэжлийн боксын рингэнд 47 тулаан хийж, 45 ялалт байгуулсан, WBO (1999—2000), WBC (2004—2005, 2008—2013) холбооны аваргын бүсийг эзэмшиж байсан бөгөөд 2013 онд цолоо алдаагүй байхдаа зодог тайлж, 2014 онд Киев хотын захирагч болсон юм.

В.Кличкотой хамт мэргэжлийн боксын экс дэлхийн аваргууд болох Эрик Моралес, Рональд Райт нар мөн дээрх хүндэтгэлийг хүлээхээр болсон байна.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)