Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 17 жилийн ой тохиож байна

Eagle.mn


Өнөөдөр ардчиллын төлөөх таван нам нэгдсэний 17 жилийн ойн өдөр. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монголын ардчилсан нам, Сэргэн мандалын нам, Монголын социал демократ нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын шашинтны ардчилсан нам нэгдсэн билээ. Тухайн үед МоАН-ын дарга С.Эрдэнэ, Сэргэн мандалын намын дарга Д.Бямбасүрэн, МҮАН-ын дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж, МШАН-ын дарга Ц.Баярсүрэн байв. 2000 оны УИХ-ын сонгуульд ардчиллын төлөөх намууд ганцхан суудалтай үлдсэн юм. Эдгээр намууд нэгдсэний дараа бие даагч Л.Гүндалай элсэн орж, УИХ-д хоёрхон гишүүнтэй нам болж байлаа. Энэ их ялагдлын дараа ардчиллын төлөөх намууд нэгдэж нийлэх ёстойгоо ухаарсан нь энэ. Ийнхүү ардчиллын төлөөх намууд нэгдсэний ой өнөөдөр тохиож байна. АН-ынхан баяраа ажил хэрэгчээр тэмдэглэхээр зэхэж байгаа аж. Тодруулбал, тус намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 6-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнд 330 сум, нийслэлийн 152 хорооны АН-ын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох юм байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллийг сонсч, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сургалт семинар, илтгэл орох аж. АН-ын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөн чухал түлхэц болно гэж үзжээ. Мөн намын анхан, дунд шатны гишүүдийг чадавхижуулах 2018-2020 хөтөлбөрийн нээлт энэхүү Удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаа юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тэнэг малнууд балиар хулгайчууд оор хэнч биш. АН бол Монголын Хорт Хавдар

    1 0 Хариу бичих
  2. Удирдах ажилтны з өвлөгөөн гэж хуучинсаг коммунист арга хэмжээг АН хийх нь гуниг юм

    0 0 Хариу бичих