Европын холбоо оффшорын ХАР ЖАГСААЛТАД Монгол Улсыг оруулжээ

С.Сосоржав


Монголын улс төрчид оффшор дуулианд холбогдож байсан бол Европын холбооны оффшорын жагсаалтад Монгол Улсыг оруулсан тухай өчигдөр Германы цахим хэвлэлд мэдээлжээ.

Хаалттай хуралдаанаар Европын холбооны сангийн сайд нарын гаргасан хар жагсаалтад 17 бүс нутгийг оруулсан бөгөөд үүний нэгээр манай улсыг нэрлэсэн байна.  Монгол Улс уг хар жагсаалтад Барбадос, Тунис, Бахрейн, Гренада, Намиб, Гуам, Өмнөд Солонгос, Маршаллын арлууд, Макаотой "мөр зэрэгцэн" орсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг жагсаалтыг гаргаж байгаа нь татварын ил тод байдлыг нэмэгдүүлэхээр зорьсонтой холбоотой гэжээ.  

Жагсаалтыг гаргахдаа, нийт 90 орчим улс орныг судалснаас хэлэлцүүлгийн явцад  47 улс орон ил тод байдлаа сайжруулахаар тохиролцож дээрх хар жагсаалтаас хасагдсан байна. Тухайлбал, Швейцарь “эзэмшлийн болон холбогдох татваргүйн хөнгөлөлтийг хүчингүй болгоно" гэсэн амлалт өгч хар бус саарал жагсаалтад багтсан аж. Европын холбооны Сангийн сайд нар Монголыг ийнхүү хар жагсаалтад оруулсан нь  Европын орнуудын улстөрчид, хөрөнгө оруулагчид манай улсад мөнгө угаадаг гэж үзэж байгаа бололтой. 

Европын холбооноос гаргасан хар жагсаалтад дурьдагдсан 17 орныг доор жагсаав.

1.Америкийн Самоа

2.Бахрейн

3.Барбадос

4.Гренада

5.Гуам

6.Өмнөд Солонгос

7. Макао

8. Маршаллын арлууд

9.Монгол

10. Намиб

11.Палау

12. Панам

13. Сайнт Лусиа

14. Самао

15. Тринадад ба Тобаго

16. Тунисс

17. Арабын нэгдсэн Эмират улс

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Амьд явахад их л юм үзэх юм.Ингээд хөөрхий муу Тангадын Галсан ахтайгаа цуг "овт шаар" болдог байжээ гэж,одоо УИХ оффшорын эсрэг хуулиндаа өөрчлөлт оруулж Монгол гэдэг улсыг оффшор бүсэд оруулах нь дээ.Хаана байдгийн энэ Монгол ?

    0 0 Хариу бичих
  2. Наад яриад бга зүйл нь зүгээр шалтаг. МУ бусад Тажикстан, Туркменстан, Турк, Ливи, Сири улсуудын дэргэд хамаагүй нээлттэй улс. Хамаагүй илүү хамтын ажиллагаатай улс. Цаад шалтгаан нь Цаазын ял сэргээх гэж өвчигнөөд бга Ерөнхийлөгчийн санаачлагатай холбоотой.

    0 0 Хариу бичих
  3. Монголын мөнгийг хааш нь ч гаргахгүй түгжих нь.. Олон сая долларыг хууль бус нэрийн дор царцаах нь. Бид тэгвэл барууны элчин сайдын яамдуудыг хаах хэрэгтэй. Түрүүлж хөдлөх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  4. Монголыг Хар жагсаалтад оруулсан нь сайн болж. Ямарч л байсан барууныхан наашаа болон манай хэдийг алхуулахгүй болж. Одоо яахав авилгачид хуссан хэдээ хаана байршуулах вэ. Латин америк. Панамд байршуулах уу. Эрсдэл ихтэй. Малайз. Сингапур луу хийнэ гэвэл хар тамхи .хууль бус мөнгө угаалт руу орчихно. Эрсдэл бүр их. Барууныхан биднийгээ Оросыг жийдэг шиг жийж байна. Европчууд 2 нүүртэй гэж үнэн юм аа. Удахгүй Монгол иргэдийг хөөж тууна даа.Ардчилал уг нь баруунаас үсэрхийлсэн юмсан. Хаана байна тэр шударга ёс. хүний эрх. Түй чоорт. ........Больёо 2 хөрштэйгээ зузаарья. Энэ бүхний цаана нь Америкчууд гардан зохион байгуулж байна.

    0 0 Хариу бичих
  5. Энэ дарваан хар болон түүний гар хөл нь коммент бичиж байна уу? 97%нь МАН гишүүд байх шүү. Оффшоорчин Баярцогт, Чулуудай 2-г эс тооцвол.

    1 0 Хариу бичих
  6. ZUVSHDEE HUULI GARGAJ HUU HAMAAD BAI ZA.KKK

    0 0 Хариу бичих
  7. Европын холбоог бүхлээр нь оффшор бүсээр зарла. Оффшорын эсрэг хуулиндаа оруулья. Тэгээд хэдүүлээ сайхан адууны махаа чанаж идээд л өвөлжье л дөө. Зурагт радио, интернэтээ ч хаачих хэрэгтэй. Тэгээд зөвхөн Ялсан монгол гэдэг сошиал сүлжээ үүсгээд тэрэнгээрээ хэрэлдээд л байж байвал амар.

    0 1 Хариу бичих
  8. Оффишор гэгчээр халхавчлан, өөртөө таалагдаагүй өөрөөсөө илүүтэй яваа өрсөлдөгчдөө -улстөрчдөө гөрөөлөж эхлэхдээ, монгол улс ардчилал гээчийг эхлэсэн тэр цагаас хойш оффишороор амь зогоож, ардчилалын буянаар олж авсан эрх чөлөө, өмч хөрөнгө бүгд оффишорын мөнгө угаалтаар батлагаажиж байгаагаа мартсаар популист хар пиараар ард түмнийхээ тархи толгойд " хужаа гэдэг мангастай адил оффишор мангаа суулгаж монгол ялснаа батлах гэж мачийсаар " оффишор улс болон тодорч монгол ялж байна даа! Ингэх гээд л байсан юм даа гэж ,.. бодох эргүүнүүд ч надаас эхлээд 56-60% нь байгаа л вий.

    0 0 Хариу бичих
  9. Mongol YALJEE! Orkuudaar duursen mongol! Ork eronhiilogch, ork eronhii said. Psdanii uher mongolchuud ingeed Hoid Solongosiin araas orj bgaa yum. Mongol yallaa

    0 0 Хариу бичих
  10. МОНГОЛ ЯЛААД ЭХЭЛЛЭЭ.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ