Арабын ертөнц Д.Трампын эсрэг босно

Х.Батсайхан


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израиль дахь Элчин сайдын яамаа Иерусалим хот руу шилжүүлэх шийдвэр гаргасны дараа Арабын хэд, хэдэн оронд Д.Трампыг эсэргүүцсэн жагсаал болжээ. Д.Трамп ийм шийдвэр гаргасан нь Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсний илрэл гэж үзсэн учраас ийм жагсаалууд болсон байна. Жагсагчид Д.Трампыг эсэргүүцсэн уриа лоозон барьсны гадна Д.Трампын дүртэй лүдийг шатаасан аж.

Иерусалимын асуудал нь Израиль, Арабын ертоөнцийн харилцааны хамгийн эмзэг цэгийн нэг юм. Тиймээс ажиглагчид Д.Трампын энэ алхам нь цаашдаа аюултай уршиг тарьж мэднэ гэж болгошомжилж байна.

Д.Трамп мягмар гаригт бүс нутгийн хэд, хэдэн удирдагчидтай утсаар холбогдож, гаргах гэж байгаа шийдвэрээ урьдчилан хэлсэн юм байна. дээрх удирдагчид бүгт түүний шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Саудын Арабын хаан Салман “Ийм алхам хийх нь бүх лалын ертөнцийг АНУ-ын эсрэг хандуулах эрсдэлтэй” гэж хүртэл хэлжээ. Гэсэн ч Д.Трамп шийдвэрээ гаргасан бөгөөд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс энэ асуудлаар мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгч өөрийн байр суурин дээрээ хатуу зогсч байгаа хэмээн онцлон тэмдэглэсэн юм.    

Бүс нутгийн удирдагид Д.Трампад юу гэж хэлэв

 Махмуд Аббас (Палестиний удирдагч)

“Ийм алхам хийх нь цаашдаа бүс нутаг, дэлхий дахины энх амгалан байдалд сөргөөр нөлөөлөх аюултай”

Абдалла (Йорданы хаан)

“Энхийг тогтоох үйл хэрэгт гаргаж байгаа бусад улсын хүчин чармайлтыг үгүйсгэсэн, энхийн үйл явцыг эвдэн бусниулж байгаа явдал”

Абдул Фаттах аль Сиси (Египетийн Ерөнхийлөгч)

“Бүс нутаг дахь нөхцөл байдлыг бүү хүндрүүлээч”

Р.Т.Эрдоган (Туркийн Ерөнхийлөгч)

“АНУ ЭСЯ-аа Иерусалим руу шилжүүлбэл Израилаас бүх харилцаагаа тасална”

Д.Трамп ЭСЯ нүүлгэх алхмаа яг хэзээ хийхээ удирдагчдын хэнд нь ч хэлээгүй бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусахаас өмнө энэ алхмыг хийх нь тодорхой юм.

Иерусалимыг израильчууд нийслэл хотоо гэж үздэг. Тэгвэл газар нутгийнхаа хэсгийг НҮБ-ын шийдвэрээр израильчуудад өгч, 1967 онд нэмээд Иордан голын баруун эргийг эзлүүлсэн палестинчууд иерусалимын зүүн хэсэгт тусгаар улсынхаа нийслэлийг байгуулна гэж үздэг юм.  

Иерусалимын асуудлыг 1993 оны израиль-Палестины хэлэлцээгээр нээлттэй орхисон бөгөөд хэлэлцээрийн дараа дараагийн шатанд шийдэхээр тохирсон ч янз бүрийн шалтгаанаар одоо болтол хэлэлцээр хийгдээгүй байгаа гэдгийг та бид мэдэх билээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. АНУ дэлхийн дайныг хүсэж байна.

    1 0 Хариу бичих
  2. Trump teneg sh-dver gargajee daisan nemj tedn-g uduud USA bair suuria aldval hen orloh ve?

    0 0 Хариу бичих