ОУОХ ОХУ-ыг “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа

Х.Батсайхан


Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөл ОХУ-ын баг тамирчдыг “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэрийг энэ сарын 5-ны өдөр гаргажээ. Монголын цагаар өнгөрсөн шөнө Швейцарийн Лозанн хотноо Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ-ын баг тамирчдын хувь заяаг ийнхүү шийдсэн байна. Допингийн асуудлаас болж ийм шийдвэр гаргасан бөгөөд “цэвэр” тамирчид нь Олон улсын олимпийн хорооны далбаан дор оролцож болох гэнэ. Түүнээс гадна ОХУ-ын Үндэсний олимпийн хороог 15 сая ам.доллараар торгож, ерөнхийлөгч Александр Жуковыг Олон улсын олимпийн хорооны гишүүнээс огцруулах шийдвэр гарчээ.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)