Монголын гурван бүсгүй аваргалсан ОХУ-ын цомын тэмцээн өндөрлөлөө

Б.Тайван


Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Чуваш улсын нийслэл Чебоксарын “Чебоксар Арена” спортын ордонд боллоо. Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны 143 тамирчин найман жинд өрсөлдөв. 2017 оны эмэгтэйчүүдийн отгон тэмцээнд манай улсын 18 тамирчин зодоглосноос 55 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-д А.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар алт, 63 кг-д Х.Болортуяа мөнгө, 69 кг-д Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ.

А.Батцэцэг тус тэмцээн дөрвөн удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль (хоёр алт, хоёр хүрэл) хүртсэн ховорхон амжилт үзүүллээ. Түүнчлэн тэрээр 10 гаруй хоногийн зайтай гурван тэмцээнээс дараалан медаль хүртсэн (23 хүртэлх насны ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн) бөгөөд ийнхүү иж бүрэн медалийн цуглуулгатай эх орондоо ирэхээр болов. Сонирхуулахад, тус тэмцээний аваргууд 3000 ам.доллараас гадна гантиган суурьтай хүрэл “Матрешка” цомыг гардсан.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
48 кг (25 бөх): 1. Виктория Энтони (АНУ) 2. Надежда Федорова (ОХУ, Чуваш) 3. Валерия Чепсаракова (ОХУ, Кемерово), Алина Морева (ОХУ, Брянск)
53 кг (24): 1. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол) 2. Наталья Малышева (ОХУ, Хакас) 3. Сара Хильдбранд (АНУ), Стальвира Оршуш (ОХУ, Буриад)
55 кг (14): 1. Нина Менкенова (ОХУ, Буриад) 2. Мария Гурова (ОХУ, Москва) 3. Виктория Ваулина (ОХУ, Дагестан), Жаккара Винчестер (АНУ)
58 кг (19): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 2. Александра Андреева (ОХУ, Калининград) 3. Кристина Елоева (ОХУ, Алания), Анастасья Яковлева (ОХУ, Чуваш)
60 кг (16): 1. Юлия Пронцевич 2. Динара Салихова (хоёул ОХУ, Москва) 3. Наталья Федосеева (ОХУ, Кемерово), Аллисан Раган (АНУ)
63 кг (15): 1. Мэллори Велт (АНУ) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Светлана Бабушкина (ОХУ, Татарстан), Инна Тражукова (ОХУ, Дагестан)
69 кг (14): 1. Очирбатын Насанбурмаа (Монгол) 2. Тамыра Мынса (АНУ) 3. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол), Юлия Максимова (ОХУ, Красноярск)
75 кг (16): 1. Эпп Мае (Эстони) 2. Аделин Грэй (АНУ) 3. Анжела Катаева (ОХУ, Буриад), Эльмира Сыздыкова (Казахстан)

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Gaihaltai . Ene erchere Olimpoos bvgd medal avna shv ! Manaih chadnaa itgej bn

    1 0 Хариу бичих