Д.Цогтбаатар: Японоос эхний ээлжинд 32 тэрбум иен авахаар боллоо

Eagle.mn


Япон улсаас Монгол Улсад үзүүлэх төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээлийн хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох нот бичигт талууд гарын үсэг зурлаа. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Японоос хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон. Энэ зээлийн хэмжээ 800 сая ам.доллартай тэнцэж байгаа. Уг зээлээ гурван жилийн хугацаанд гурав хувааж авахаар тохирсон. Үүний эхний ээлжийн зээл 32 тэрбум иенийг авах гэрээнд гарын үсэг зурлаа. Эхний зургаан жилдээ зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. 0.8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл. Нэн хөнгөлөлттэй нөхцлөөр энэ зээлийг авч байгаа гэсэн үг. Энэ зээлийг эдийн засгийг шинэчлэх, төсвийг сайжруулахад зарцуулна. Үүний үр дүнд эдийн засгаас зээл тусламжаас хамааралгүй болгох нь эцсийн үр дүн” гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Ur tavihaa bolioochee. Bid nariin tatvar torguuliaar ur shirnees garna sh de. Huhai offshorchin

    0 0 Хариу бичих
  2. Хагасыг нь оффшортоо хийгээд,олон түмнээ өрөнд хийчхээ мэдэх байлгүй.

    0 0 Хариу бичих
    • Зээл аваад өөрсдийгөө тэтгэнэ.Дандаа гуйлгачилна. Зарлалгүй гударч болохгүй юу.

      0 0
  3. uursuduu vxeed ugnu vr ach zee nar mini tulnu duraakuudaa zeel abaxgvi bol vxlee yu

    0 0 Хариу бичих
  4. Lalriin guilgachid ymaa yaj ene mogol uls hugjinuu

    0 0 Хариу бичих
  5. Энэ өөрийгөө л бодсон олигархи Монгол улсад хэрэгтэй зүйл лав хийхгүй

    1 0 Хариу бичих
  6. Hurelsuh in zasgin Gazrin arai uuruur ajillan bh gj bodoj demjij blaa gtel dahiad zeel zeel terige lag ajil gd bodchihson.

    0 0 Хариу бичих
  7. Худал бурдагаа боль зээл аваад хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй л алга болж байна япончууд Монголчуудыг зэвсэгээр бус зээлээр дарж авах гэсэн холын бодлогоо оувсанг ын дээрэмчидтэй нийлэж хийж байгааг энэ Цогтбаатар гэдэг сайданцард ойлгох ухаан даан ч байхгүй дээ чааваас !

    0 0 Хариу бичих
  8. Тус зээл арай л биш юм аа, уг зээл, энэ зээл, энэхүү зээл гэж ярьдагсан

    0 0 Хариу бичих
  9. Hedii boltol badar barij amidrah ium boldoo

    0 0 Хариу бичих
  10. Зээл авсанаа том ажил хийсэн гэж ойлгох юм шиг

    0 0 Хариу бичих
  11. 8%-даа өгчихгүйн байхдаа, бараг 100% эргэж төлөгдөнө ш дээ

    0 0 Хариу бичих
  12. Дахиал бөөн өр

    0 0 Хариу бичих