Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийг 15-наас өмнө агаар цэвэршүүлэгчээр хангана

Eagle.mn


Нийслэлийн Засаг дарга С.Батболд агаар цэвэршүүлэгч импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь танилцлаа. Уулзалтад ОХУ, БНХАУ, БНСУ кэрэг орнуудаас агаар цэвэршүүлэгч импортлогч “Next electronics”, “Global electronics”, “Optron”, “Аргил сувд” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Импортлогчдын зүгээс 30 ам дөрвөлжин метрээс 100 ам.дөрвөлжин метр өрөөний агаарыг бүрэн цэвэршүүлэх боломж бүхий агаар цэвэршүүлэгч танилцуулж байна. 

Энэ онд үлдсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нийт 5600 гаруй агаар цэвэршүүлэгч нийлүүлэх шаардлагатай. Эдгээр агаар цэвэршүүлэгчийг энэ сарын 15-ны дотор суурилуулах зорилт тавьж байгаа юм. Тиймээс маргааш болох Засгийн газрын хуралдаанаар сонгон шалгаруулах болон холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргах байх. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс үнэ болон чанар, хүчин чадлын хувьд ойролцоо олон бүтээгдэхүүн танилцуулж байна. Эдгээрээс сургууль, цэцэрлэгт нийлүүлэх агаар цэвэршүүлэгчийг сонгон шалгаруулах аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Илжигдоржоо таний шахаа юу?

    0 0 Хариу бичих
  2. 10% huviaa uguud tendert ni yalchmaar bna tuslaach

    0 0 Хариу бичих