Цагаан ордон Зул сарын бэлтгэлээ хангаж эхэллээ

Л.Эрдэнэжаргал


АНУ-ын ерөнхийлөгчийн өргөө болсон Цагаан ордон Зул сарын бэлтгэлээ базааж эхэлжээ. Цагаан ордны эзэгтэй, АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп дизайнерүүдтай хамтран өөрийн уран сэтгэмжээр баяжуулсан чимэглэлүүдээр Цагаан ордныг гоёж буй аж. “Ерөнхийлөгч, Баррон, Миний хувьд энэ жилийн Зул сарын баярыг сэтгэл догдлон хүлээж байна.  Олон үндэстний нэгдсэн улс болохын хувьд тэдний зан заншил, ёс, уламжлал бидэнд маш чухал. Бид энэ жилийн Зул сарыг Цагаан ордонд уригдсан хүмүүст өөрийнх нь гэр шиг халуун дотно сэтгэгдэл төрүүлэхүйц байлгахыг хүсч, хичээж байна”гэж тэргүүн хатагтай сэтгүүлчдэд хэлжээ.

Зул сарын баярын үеэр Цагаан ордон 12 дугаар сарын турш иргэддээ нээлттэй байдаг төдийгүй энэ үеэр дунджаар 25 мянган жуулчин, зочид Цагаан ордонтой танилцаж, аяладаг байна.

Өнгөрсөн 11 дүгээр сарын 20-нд Висконсинд ургасан гацуур модыг Цагаан ордонд авчирч алдарт Хөх өрөөнд байрлуулан чимэглэснээр зул сарын бэлтгэл ажил эхэлжээ. Цагаан ордны гол Гацуураас гадна муж улс бүрээс ирсэн гацуурууд уламжлал ёсоор байрлах болно. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)