М.Анхцэцэг түүхэн амжилт үзүүллээ

АНУ-ын Анахейм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ болж, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Энэ амжилт нь Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх насанд хүрэгчдийн дэлхийн анхны медаль болов. Түүний оролцсон жинд Мексикийн тамирчин түрүүлсэн бол тэмцээн зохион байгуулагч орны туйванч мөнгөн медаль хүртсэн юм. Анхаагийн хувьд нуруу, гарны бэртэл санаа зовоож байсан ч шүд зуун санасан зорьсондоо хүрч чадлаа. М.Анхцэцэг маань удахгүй түлхэлттэй өргөлтийн төрөлд хүч үзэх билээ. Тэмцээнд 68 орны 400 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр манай Г.Анужин есдүгээр байрт орсон бол маргааш 90 кг-ын жинд Э.Билэгсайхан оролцох юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
BB 2017/12/05
Yavj yavj eruul mend l chuhal shuu. Dasgaljuulagch ni het shahaad bieiig ni evdeed baigaa gej duulsan. Sanaa zovj baina.
0 0 Хариу бичихБоди 2017/12/05
Нуруу бэртэлтэй бол түлхэлтэд орж хэрэггүй дээ... Илааршуулсан нь дээр.
0 0 Хариу бичихЗочин 2017/12/04
OK
0 0 Хариу бичихЗочин 2017/12/04
түлхэлттэй өргөлтөнд нь амжилт хүсье
0 0 Хариу бичихЗочин 2017/12/04
яанаа бэртэл нь гайгүй бгаа Баяр хүргэе
0 0 Хариу бичихЗочин 2017/12/04
Энэ охин юм дуулганаа
0 0 Хариу бичихmongol 2017/12/04
Mundag baina, Tylhelttei orgoltond ni amjilt hysie
0 0 Хариу бичих