Л.Мөнхбаясгалан С.Батболд гишүүнийг "оффшоргүй баримттайгаа уулзая" гэв

УИХ-ын гишүүн С.Батболд оффшор дансны асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Үүнтэй зэрэгцэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан гишүүнийг "Та оффшоргүй баримтаа үүрээд, би оффшортой баримтаа үүрээд "Цензургүй яриа"-нд уулзая" хэмээн урьсан байна. Харин С.Батболд гишүүн мэдэгдэлдээ, 

"Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, илт улс төрийн зорилготой, цензургүй гэх мөртлөө сайтар ‘найруулж’ зохиомжилсон гүтгэлгийн нэвтрүүлэг C1 телевизээр явуулж миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсанд харамсаж байна. Нэвтрүүлэгт дурьдагдсан ‘оффшортой холбоотой’ гэх асуудлаар би өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд болон хууль хяналтын байгууллагад удаа дараа нээлттэй тайлбар өгч байсан. Мөн миний бие Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ)–д холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн ба тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн байдаг. Энэ мэдээлэл нь сонирхсон хүн бүрт нээлттэй, ил тод мэдээлэл юм.

Уг нэвтрүүлэгт дурьдагдаж буй ‘Бату Майнинг’ ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан. Тэгэхээр би оффшор бүсэд данс эзэмшээгүй, Монгол Улсад, монголын тодорхой нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн олон хөрөнгө оруулагчийн доторхи нэгэн жижиг хувьцаа эзэмшигч байсан болно. ‘Бату Майнинг’ ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсэний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 оны 12 дугаар сард би энэхүү компаниас гарсан. Үүнээс хойш миний бие болон миний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ийнхүү монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, аливаа далд нууцлалгүйгээр явагдсан болохыг онцлон хэлье. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн байгууллагад тухайн үед нь нээлттэй өгч байсан. Тухайн компанийн үйл ажиллагааны үр дүнд Монголоос нэг ч төгрөг гаргаагүй харин ч гадаадаас Монгол Улс руу хөрөнгө татсан болно. Тус компани улсаас нэг ч төгрөг ямар нэгэн байдлаар аваагүй, дан хувийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тухайн компанийн хайгуул хийсэн бүх талбайг хуулийн дагуу авсан байсан бөгөөд хайгуулын ажил нь амжилтгүй болж, талбайгаа улсад буцаасан гэсэн мэдээллийг хожим нь би авсан.

УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна. Иймд нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор миний болон миний гэр бүлийн нэр хүндэд халдан, илт гүтгэлэгийн чанартай, худал тоо баримт тараан хүний толгойд оромгүй зохиомол гэмт хэрэгт хамаатуулах гэсэн худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардаж байна. Энэ мэдээлэлд дурьдагдсан гүтгэлгийн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болохоо мэдэгдэж байна" гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (41)

  1. Бүгд адилхан. Нэг нь илрүүлэх гээд ч байгаа юм шиг нөгөө нь байцаагдаад байгаа ч юм шиг... Ерөнхийлөгчийг хэдэн жилийн өмнө оффшортой гээд л гараад байсан одоо таг л байна ш дээ. Үнэн юм гэж үгүй ээ... Бүгд төрж, үхэх нь л үнэн байх.

    0 0 Хариу бичих
  2. Батболд монголын ард түмэнд сайн зүйл юу ч хийгээгүй. Зөвхөн өөрийн гэр бүл луйварчдын төлөө амьдардаг юм шиг байгаа юм

    0 0 Хариу бичих
  3. Үхлийн муугаар үхмэр

    0 0 Хариу бичих
  4. энэ Батболд юун хөөрхөн юм харин ч хуулиараа сайн явах хэрэгтэй харин булхай чинь ил гарвал эвгүйл юм болно доо

    0 0 Хариу бичих
  5. сү.батболдын хэмжээгүй их хулгайн хэрэгийн хажууд жэнкогийн ТЗ ын хэрэг юу ч биш юм бна энэ батболд гэгч яасан ичдэггүй шуналтай хүн бэ өдий насанд эх орноо ард түмнээ 1 удаа бодож болдоггүй юм баыхдаа хулгайлсанаа буцааж өг тэгэхгүй бод 7 үёээрээ баялагийн хараал хүрнэ

    0 0 Хариу бичих
  6. bas ideegui hulgailaagui gechij nerteegeer ni boroo gouldaas alt awaagui geech hulgaichiin awaagui olon gedeg mun unen ug yum

    0 0 Хариу бичих
  7. СҮ БАТБОЛД 2000 ОНД МАХН Д ЭЛСЭЖ Н ЭНХБАЯРТ МӨНГӨ ТӨЛЖ УЛС ТӨРД ОРЖ ИРЭХДЭЭ ЛУЙВАРДСАН ХӨРӨНГӨӨ ХАМГААЛЖ АХИУЛЖ ЛУЙВАРДАЖ ХУВЬДАА БАЯЖИЖ АВАХ ГАНЦ ЗОРИЛОГТОЙ ОРЖ ИРСЭН , ТЭГЭЭД БОРООГИЙН АЛТАН ДЭЭР ТҮР ХУУЛЬ ГАРГУУЛЖ ОЛОН АРВАН ТОНН АЛТЫГ НЬ ЯМАРЧ ТАТВАРГҮЙ ШУУД ОНГОЦООР ГАДАГШ ГАРГАСАН ГЭХ МЭТ ОЛОН ХУЛГАЙНХ НЬ БАС НЭГ НЬ ЛУЙВАРДАЖ АВСАН ЧИНГЭС ЗОЧИД БУУДЛАА ОЛОН САЯ $ ЗАРАХДАА УЛСАД ГАНЦ ТӨГ ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ , БАЯЖИЖ АВАХ ТЭРГҮҮН ЗОРИЛГО НЬ БАРАГ БИЕЛСЭН БОЛОХООР ТӨРИЙН ХАМГААЛАЛТ ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХТЭЙ БАЙХ ГЭЖ Л СОНГОГЧДЫГ ХЭДЭН ТӨГӨРГӨӨР ХУУРЧ ГИШҮҮН БОЛДОГ . 12 ОНООС ХОЙШ БАРАГ ХУРАЛДАА СУУГААГҮЙ , НЭГ Ч ҮГ ХЭЛЭЭГҮЙ 16 ОНООС ХОЙШ ИХ ХУРАЛД ХАРАГДАХАА БАЙСАН ,УЛС ОРНЫ АМЬДРАЛ СОНИН БИШ БОЛСОН , ОФФШОРТ НЭР НЬ ГАРААД ИРЭХЭЭР ХУ ЛГАЙЧ ХҮНИЙ ДОТООД ХОРМОЙ ҮРГЭЛЖ ЧИЧЭРЧ БАЙДАГЧЛАН ГАРЧ ИРЖ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

    3 0 Хариу бичих
  8. Сонгуулиар Доржзодов Монхбаясгалан хоер унэн гое жужиг тавьж билээ. Хуе энэ нэг хун цонхоороо даллаад байна Ооо Доржзодов байна ш дээ ХАХАХА

    0 0 Хариу бичих
  9. Za estoi ene ni shig hudlaa yum bhgui. Ene hun odii olon jil tord yu hiisen be? Bas yamarch nevtruulegt orj bgaagui No-toi bolool ter. Nerendee tiim hairtai yum bol uuniigee hulgai hiij bhdaa bodohgui de Su Batbold guai.

    0 0 Хариу бичих
  10. Bitgii Hudalaa huts, Batu company

    0 0 Хариу бичих
  11. ЦЭГ ТАВИХ ГАНЦ Л АРГА БАЙНА ! БАТБОЛД ӨӨРӨӨ С1-ЭЭР ОРООЛ АЛААД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ ЧАДАХГҮЙ БОЛ СЭТГҮҮЛЧ БҮСГҮЙРҮҮ БҮҮ ДАЙР МАЛУУДАА !

    2 0 Хариу бичих
  12. Мөнхбаясгалан хэнтэй нийлэх яах нь хамаагүй. эр зоригтой мундаг сэтгүүлч юм. ДЭМЖИНЭЭ. ЭМЭГТЭЙ ХҮН БАГА ДОРОМЖЛОНО ШҮҮ НОВШНУУДАА

    2 0 Хариу бичих
  13. Мөнхбаясгалан гэж бие хүн байхгүй,эмэгтэй хүний арьс нөмөрсөн Женко л байгаа,энд Женко,Батболд хоёрын хоорондох толхилцоон л явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй,хоёулаа таарсан таар шуудайнууд,хоёулаа олигархууд,хоёулаа МАНАНгийн гишүүд,хоёулаа 30 гэр бүлийн төлөөлөгчид,хоёулаа офшоорчин луйварчид ,хэн нэгийг нь ялгаж буруутгах үндэс байхгүй,хоёулаа нэг үндэстэй хогийн ургамлууд

    0 0 Хариу бичих
  14. Battulga ih shudarga hyyn yun offshor, yun tomor zam,tiimdee ch eronhiilogch boloo biz dee.Iim mundag hyniig Hyrelsyh demjilgyi yahav

    0 0 Хариу бичих
    • Munguur erunkhiilugch bolson shdee

      0 0
  15. Баттулгынхаа стратегийн ордыг Хятад Лим ахтайгаа нийлж хужаа нарт $250 сая доллар зарсан талаар нэвтруулгэ хийх юм бол жинхэн сонирхолтой нэвтруулгэ болно.

    1 1 Хариу бичих
  16. Батболдын зов. Монхбаясгалан улаанцайм оорсдийн таамгаа унэн болгож ард тумэнд итгуулэх гэсэн Баттулгынхаа арга барилаар бур гаршиж байгаа юм байна

    1 0 Хариу бичих
  17. Ene huuhen ch de ..shorongiin horigdoliig shorond ni erguulj huuhdiig ni gargaad l ..taliigaach dashbalbariig namaig huchindchihle gej gutgeed l ..odo ch jonhuu.giin suga.nii.us.l.bolj.de ......baliar avgai

    0 0 Хариу бичих
    • Buu ataarhsan Chamd ene busguin Chinese zorig bn uu

      0 0
  18. Байсан байсан гээд солиороод байхийм үнэн л юм байншдээ. Буян Жагаа:Батболдоо чи цадаж ханах болоогүй юу гэж ТVгээр их Орилсондоо Үнэн л хэлсэн байна.Новш ч юмаадаа.Хуулийн байгууллага нь мэдэх'шалгах байхоо.

    2 0 Хариу бичих
  19. Sots niigmiin ued Ulsiin gesen uildver,Zochid buudluudiig huvidaa avsan bug zuiliig uls erguulen avaasai heden hun huvaaj bayjsan bizdee....

    0 0 Хариу бичих
    • horongiig ni huraah huulitai

      0 0
  20. Munhbasgalan batulgiigaa newtruulegtee oruulaad ymaa. Humuusiin harluulah gej uliarch b.n da ene huuhen

    0 1 Хариу бичих
  21. буруугүйл юм бол тэр нэвтрүүлэгт нь орчихооч тэгээд ч энэ нэвтрүүлэг с1 ээс өөр тв гээр гарахгүйшдээ бусдана айгаад гаргахгүй

    0 0 Хариу бичих
  22. 2-уулаа таарсан таар шуудайнууд.Нэг нь Монголын баялгийг хулгайлан цусалж зүрх нь өөхөлсөн гахай. Нөгөөх нь мөнгө өгсөн хэнтэй ч унтаж хэвтэж, хэнийг ч бузар үгээр гутаан доромжилж, дур ханаж явдаг бузар эм. Хоёулаа ертөнцийн бузар сэгүүд. Хөтлөлцөөд хорвоогоос тонилж Монголыг ариусгавал зохилтой.

    2 0 Хариу бичих
    • Чи хөөе гаж донтой юу эмэгтэй хүний нэр төрд халдах хуультай шүү

      1 0
  23. Ene odoo ichij amidarmaar yumdaa. Yasan ch ih nugel ve? Daaj yadaj baigaa chini hend ch ilhen!

    0 0 Хариу бичих
  24. Тэгээд баримт энэ тэрээ бариад,ярилцлагад ороочээ.Байсан өөр хүнд шилжүүлсэн гэх мэт үгийг хүлээж авахгүй шүү.Ер нь улс нөөцийг нь тогтоосон орд,уурхайг эзэмших эрх та нарт олдоод байдаг.Бусад хүмүүст яагаад олддоггүй юм.Ямар арга замаар хөлжөөд байгаа юм.ИХ-ын гишүүний цалингаар уу.

    1 0 Хариу бичих
  25. Сү.БАТБОЛДоо муу гадаадын гар, даварсан хулгайч чи үхвэл таарна. Үйлийн үр үр хүүхдүүд дээр чинь заавал ирнэ. Би биш юмаа гэхэд бидний хүүхдүүд харах байлгүй . Сда

    1 0 Хариу бичих
  26. Оффишор гэж үнэндээ толгой эргүүлсэн улстөрийн, магадгүй өөр ч байж мэдэх ашиг хонжоо хайгчдын ээлжит " бурханаар бөөлждөг хүн, ромбо гаригтай холбогддог Дашцэрэн гуайг " гайхан биширч, цэц булаалдаж байсантай, тэрний ард юу юу хаашаа явчихаад улсын бүх өмчийг хувьчлаж нэгдэл хоршоололыг цөмлөсөн, юмны үнийг өсгөж хоосон мөнгөжүүлсэн 20 тогтоол гарч байв даа. Магагүй нутаг дэвсгэрээсээ

    0 0 Хариу бичих
  27. Энэ сүүнэгэр Батболдын хөрөнгийг хураагаад шоронд хийх хэрэгтэй

    0 1 Хариу бичих
  28. Ur huuhded n heden uedee gai abchurch baigaaga medehgui l bna daa

    0 1 Хариу бичих
  29. Үнэн шдээ энэ КүүКэн өөрийгөө одоо шудрга үнэний төлөө нохой гахай мэт зүтгэж байна гэж бодож байгаа юм байх даа. Яг үнэн дээ бол Фактулга л хийж байгаа зүйл гэдгийг түмэн олно мэдэж байгаа.

    1 0 Хариу бичих
  30. Huuliin baiguullagataa handaach dee hen aihiin. Ard tumnii Mongoliin gesgeeliig ydahgui hurtene

    0 1 Хариу бичих
  31. BITGII shaa bvgdeereel buruugvi xuuli xynaltiin bguulgad xandana ch gex shig ter chinii tsanidagl xvmvvs bgasht.mongold ariin xaalgagvi zvil gej bxgvi

    0 0 Хариу бичих
  32. munhbayasgalan bol zugeer l hulsnii bicheech irgedin tolgoig ugaagch huls ih ugsun luiwarchiniig bol yaj ch chadahgui uguuguig ni bol hed dahin nemeed irgedin tolgoig ugaah daalgawartai amitan shig bgaa yum odoo ene muulaad bga hunee magtaad bichsen setguulig ni bi odoo haraad l suuj bn ter ued ene huuhend heden tugrug ugsun yum bhda

    0 0 Хариу бичих
  33. Батболд Монгол улсын ганц дампууруулсан гардаа сда үхвэл таарна

    0 0 Хариу бичих
  34. үнэхээр Гүтгүүлээд л байгаа юм бол Баримтаа аваад Цензургүй нэвтрүүлэгт орооч дээ,

    0 0 Хариу бичих
  35. Хамгийн их ашиг сонирхолын зөрчилтэй гишүүн шүү дээ? Таван толгойг авчихсан бсан. Гадаадад алдахаас аварсан гэж цайруулсан. Төр засаггүй аашилдаг хүмүүс шүү дээ! Өөрийгөө л хөгжүүлэхээс биш улс орноо бодоогүй өдий олон жил төр барьсан хүн

    0 0 Хариу бичих
  36. tegeed buruugui gutguuleed baigaa yum bol ter barimtuudaa bariad nevtruulegt ni oroochee Batbold guai ?

    0 0 Хариу бичих
    • Batboldoo chi ardchilal yalahad ard tumenteigee adilhan guilagchin l baisan shuu dee ,ene olon komnanid hurungu oruulal hiij huvitcaa avsan hurungu chini haanaas garaltai yamar eh uusverteig helj ugch chadah uu chi 1 ch toosgo urj ,1 huushuur zarj,1 ch udaa gudamjind 5 tugrug oloh geed naimaa hiij uzeegui hun shuu dee

      0 0

ЭНЭ ТУХАЙ