Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.

УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гуравны нэг хувь нь төрийн албанд ажиллах боломж нээлттэй болох юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг өмнө нь МАН-ын бүлэг хэлэлцээд, дэмжихээр болсон юм.

Гэвч УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх шатанд С.Бямбацогт, Н.Оюундарь нар төрийн албыг улстөржүүлж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн хуулийг УИХ баталж болохгүй гэх байр суурь илэрхийлж байв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ