Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд өчигдөр өглөө буюу 11 дүгээр сарын 29-ны өглөөний 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн байна. Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин аж. Тэд 2 кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төрсөн бөгөөд эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ.
Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн 2 дахь тохиолдол бөгөөд үүнээс 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байжээ. Мөн 2017 он гарснаас хойш аймгийн хэмжээнд 2338 эх амаржсан байна.