Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргажээ. Тодруулбал, Даваагийн Кёкүшюзанбатбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан үүргээс чөлөөлжээ.

Түүнийг ямар шалтгаанаар чөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэв.