АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянга, Дамбадаржааг хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм.

Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо,  Дамбадаржаа дэд төв Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг. Дэд төвүүдэд бохир усны шугам, гэрэлтүүлэг бүхий автозам, гүүр, дулааны дэд станц, үерийн хамгаалалтын суваг, цэцэрлэгт хүрээлэн, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг, спортын цогцолбор зэргийг барихаар төлөвлөж байна.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу болон Сэлбэ дэд төвд дулаан, цахилгаан, усан хангамж, автозамыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв барьж байгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Дамбын хийдийн хашаанд бага сургууль цэцэрлэг баривал зүгээр дээ.

    0 0 Хариу бичих
  2. Манай хороонд цэцэрлэг ч алга, сургах сургууль ч алга. хажуу 15, 17 хорооны цэцэрлэг, сургуулийг гуйж байж хамрагдаж байна. дамбадаржаалин гэж нэг хийд л байгаад байдаг тэнд ямар нэгэн сургууль цэцэрлэг барьж болдоггүй юм уу. цэцэрлэгт хүрээлэн нтр гэж мөөрч байхлаар хүүхэд сургаж хүмүүжүүлэх газраа бариад эхэлчих.

    0 0 Хариу бичих
  3. Ашгүй дээ баярлалаа. Оронсууцчуулбал зам дагуу байрладаг хашаа байшингаа орон сууц болгох юмсан.

    0 0 Хариу бичих
  4. Denjiin myngiin 9 horoog yah ym bol. Tsever bohir dulaan yah ym bol

    0 0 Хариу бичих
  5. ХАНЫ МАТЕРИАЛ ХАВИЙГ ЁРДӨӨ ЯРИХГҮЙ ЮМА БХОШУУ БАРУУН ЗҮҮН МТАЛААСАА УТААГААР БҮСЛЭГДСЭН ГАЗАР АЛЬ Ч ГАЗРЫГ БАРИЛГАЖУУЛМААР БНА

    0 0 Хариу бичих
    • 2018 онд 1002 айлын түрээслээд өмчлөх боломжтой орон сууцыг ханын материалд барихаар болсон

      0 0