Харүмафүжи: Таканоива дүүдээ хандаж хэлэхэд “Сүмо бөхийн хүндлэл гэж юу байдгийг ухамсарлаж яваарай”

Eagle.mn


Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи зодог тайлна гэсэн мэдээлэл өнөө өглөө Японы хэвлэлүүдээр цацагдсан билээ. Маэгашира Таканоиваг зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан тэрээр өөрийн хүсэлтээр огцрохоор болсон гэж дээрх мэдээлэлд дурдсан байсан. Мөн Сүмогийн холбооноос хөөх шийтгэл ногдуулахыг мэдсэнийхээ дараа огцрох шийдвэр гаргасан, Сүмогийн холбоо дарамт үзүүлж зодог тайлахыг шахсан гэсэн мэдээлэл ч цацагдаж буй. Тэгвэл их аварга сая өөрөө хэвлэлийн бага хурал зарлаж энэ талаар хариулт өглөө. Харүмафүжи сэтгүүлчдийн асуултад “Багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргасан. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа.

Их аварга хүн гэдэг зөвхөн өөрийнхөө төдийгүй цолныхоо нэр хүнд, хариуцлагыг авч явах ёстой. Тийм учраас зодог тайлах шийдвэр гаргасан.

Ах аваргын хувьд Таканоивад хэрхэн барилдах, биеэ хэрхэн авч явах тал дээр зааж зөвлөсөөр ирсэн. Одоо ч тийм бодолтой байдаг. Дүү бөхчүүдээ илүү хатуу чанга болгож, илүү хичээгээсэй гэсэн үүднээс ханддаг байсан хандлага маань ийм байдалд хүргэлээ.  

16 настайдаа анх Японд ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа, баярлалаа, баярлалаа. Би сүмо бөхөд хайртай. Сүмод өнгөрүүлсэн 17 жил маань үнэхээр сайхан 17 жил байлаа. Баярлалаа. Уучлалт хүсч байна. Хариуцлагаа ухамсарлаж байна.

Сүмо бөх болсноосоо хойш самуурай гэж ямар байх ёстой, Их аварга болчихоод их аварга хүн гэж ямар хүн байх ёстойг харуулж, бусдад үлгэрлэхийг хичээж ирсэн. 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Тэр цагаас хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулчих юм сан гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ бүхний эцэст ийм байдлаар дуусгаж, багшийнхаа нулимсыг үзэж байгаадаа маш их харамсаж байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно.

Архи уусан учраас, архины халуунд хийсэн зүйл биш. Би архи уудаг, уучихаараа агсардаг хүн биш. Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл их явсан. Тийм биш. Дүүдээ нэг зүйл хэлж өгөх гээд, зааж өгөх гээд ийм зүйл боллоо” хэмээн хэллээ.  

Тэрээр мөн Таканоива дүүдээ хандаж “Сүмо бөхийг, сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай” хэмээн захисан юм.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)

  1. алдарт Макаренкод ухамсрын шанаа өгөх тухай бий. Их дээр үеийн юмөө.

    0 0 Хариу бичих
  2. Хаашаа ч юм энэ одоо. Ххүндэлсэнгүй гээд зодсон ухаантай юм байх даа. Юун ч эмзэглэчихсэн хуйхнууд вэ. Ийм хуйхнуудыг хүндлэх алба уу ер нь

    0 0 Хариу бичих
  3. ямарч сайхан ааштай хүн уусаар байгаад яваандаа агсам тавьдаг. Цаашид... Архиндаа хордож явсаар гэдэсний булчин нь барихаа болиод... Мэдрэл ч сулардаг. Тэгээд "дүүгээ" ухамсрын ганц шанаа ч биш бүүр 20 30 40 50 60 удаа цохиж зодсон юм байна шдээ. Ер нь ухаарахгүй нь гээд алсан ч яахав байсан уу? Хэн нь толгой муутай вэ? Хүнийг хүн болгоно гээд өөрөө хүнээ болих ч гэж дээ. Тэрний оронд батгаа арилгаад цэмбийгээд л байж байхгүй... Гараа савчих нь битгий хэл шүлсээ ч үсчүүлдэггүй гэж бодсон юмсан.

    0 0 Хариу бичих
  4. ЗОДСОН ЗАЛУУГАА ЗАНАЖ БАЙХ ШИВ ДЭЭ.ЭНЭ ХҮНД ЁС СУРТАХУУНЫ ХЭЛТЭРХИЙ Ч АЛГА.

    0 0 Хариу бичих
  5. Abarga hun yamar baih eos judag ch geh shig,ali hediinii eos judgaa aldsan bish vv

    0 0 Хариу бичих
  6. Маэгашира Таканоива гэж нэг ямар новш байнаа.

    0 0 Хариу бичих
    • утсаа мааждаг тэр тэнэгийг бодоод л хийрхээд байх юм. одоо болтол бодсоор. батганаас гадагш бодож яана вэ? тэр биш өөрөө эрүүгийн эл болчоод байхад л тэрэнд ингэж тэгж яаваарай.... захиастай. Хүндлэхгүй байсан ч болохоор байсныг чинь харуулчлаа шд.

      0 0
    • хэнд ч танигдаагүй хэн ч мэдэхгүй нусан жур, хэзээ ч аварга болж чадахгүй өчүүхэн амьтан

      0 0
  7. Эцсийн эцэст сумо бөхийн хүндлэл гэж юу байдгийг мэдэдгүйнхээ төлөө нэг хулсаар тоншуулсаныхаа төлөө нуугаад өнгөрөх ухаан байхгүй гөлөг царайлаад Монголынхоо нэрийг харь оронд баасдаад хог юмдаа самуурай нарын бөгс долоосон новш. 10жил болоод доод зиндаанаасаа ч гарч ирж чадаагүй нөхөр шүү дээ энэ тоншуулсан нөхөр .

    6 0 Хариу бичих
    • доод зиндаандаа дахиад арван жил болно

      0 0
  8. АВАРГА ХҮНИЙ УХААН НАМБАГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ НЭГ НАСААРАА ХАРАМСАЖ ЯВАХ БОЛЖ ДЭЭ .

    3 0 Хариу бичих
  9. Манайхан жаахан овоохон болоод ирэхээрээ архи дарс гудраад л, түүндээ захирагдаж биеэ барьж чадахаа болидог улс.Ах захын байдал гаргаж байгаа нь энэ гэж хүн зодож болохгүй шүү дээ.Архины халуунд гай дайраад нэгийгээ алж чиг болно шүү.Юм муугаар эргээгүй дээр нь хөөгөөд явуулах нь зүйтэй.Ёс зүйтэйхэн шиг явж байгаад хүндлэлийг нь хүлээж журам ёсоор нь зодгоо тайлсан бол сайхан л байхсан.Амны хишиг нь ханасан юм байлгүй дээ яана ч гэхэв дээ.Түүх болон хоцорхоос өөр замгүй боллоо.

    0 0 Хариу бичих
  10. Болох юм болдгоороо боллоо. Ингэж нэр нүүрээ барах гэж. Эх орны нэр сүрийг унагаах гэж. Хайран багшийн итгэл найдвар. Буруу сагах гэж энэ дээ. Хүнд зааж сургах гэж зодож нүддэг, тархи толгой гэмтээдэг гэж юу байдаг юм бэ??? Архи ч тавьтиртай гударч чадахгүй. Бас өөрийгөө өмөөрөх гээд байх юм. Дуугүй л бөхөлзөнө биз.

    5 0 Хариу бичих
  11. Хуцдаг новш вэ энэ чинь, танхай адгуус байж хэний дүр эсгээд бнаа? Чам шиг ялгадасын амнаас гарах ёсгүй эрхэмсэг үг...Дуугай монгол руугаа зайл

    0 4 Хариу бичих
    • Чи харин өөрөө баас байж юу хуцна вэ. Сумогийн хүндлэлийг үл тоосон дүүд хулсаар нэг тоншуулсаныхаа төлөө Монголынхоо нэрийг харь оронд баасдсан нь Монгол хүн мөн үү.

      0 1
    • хүн доромжлоод чи бүүр долоон дор байна заа???

      1 0
  12. Ах захаа хүндэлдэггүй гөлөг хохь чинь! Энэ зэргийн юмыг өнгөрөөж чаддаггүй өөдгүй гөлөг вэ! Энэ байтугай л юм байдаг ш дээ! Үхчихээгүйд баярла! Дуугай тэжээлгээд явж байхгүй нуусан буу байна даа!

    3 0 Хариу бичих
  13. Bolj muu nohoi. Hun zoduul byyr shorond ch orno.

    0 0 Хариу бичих
  14. Tovog tsaashaa.neg zuil zaaj ogokh geed khelj ogokh geed iim zuil boljee dee.kkk

    1 0 Хариу бичих
  15. харин өөрөө япон гэж ийм хариуцлагатай улс гэдгийг санаж яваарай. Архи ууж хүн зодсоноо өмөөрөх санаатай. Давгаа аварга ч бас ингэж гутамшигтайгаар хөөгдсөн юм

    0 0 Хариу бичих
  16. тэр багшийнхаа үгэнд орж хов зөөсөн гүтгэсэн Баасандорж гэж балай нөхөр юм аа Эр хүнд нэг нүүр гэж байдаг даа энэнд ч байхгүй бололтой

    4 0 Хариу бичих
  17. Монголдоо ирээд л УИХ-ын гишvvн болчихоо. Угаасаа тэнд хvн алцан ч ямар ч ял, хариуцлага хvлээхгvй санаа амар шд

    2 0 Хариу бичих
    • харакири хийх гээд самуураад байгамуу? заааз манай аав ч гэсэн нас барсан. Ссссс. Дүүдээ хэлж өгөх гээд... тэр одоо сонсох уу? сонсголтой юу? сайн ойлгож ухамсарлаж яваарай... дүүгий чинь тархи оюун зүгээр хэвийн байх уу одоо?

      0 0
  18. Hutsaad shaagaad bgarai! Shileer tsohiogui bhad tolgoindoo tgj oyo taviuldiimuu?

    0 0 Хариу бичих
  19. Монгол бехчvvдэд нэг ийм цензур тавьбал бараг тал нь алга болно шvv.

    0 1 Хариу бичих
  20. erchuud muudaltsaj saidaj l baidag. haa gazar ah duugiin es gej baidag. hunii gazar evee olchihgui dee. baasandorjoo chi ontsgui l er bn daa.

    1 0 Хариу бичих
  21. Юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй гэдэг. Хажууд нь байсан биш хэнийг нь яасныг хэн мэдхэв. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж. Зүв зүгээр байж байхад нь дээрэлхээд л зодчихов гэж. Үгээр хүнийг алж ч болдог гэж энэ байх.

    2 0 Хариу бичих
    • Үгийн шарх эдгэхгүй! Мэсийн шарх эдгэдэг! Үг сөрвөл хэрүүл! Үүл сөрвөл бороо! Нэг нэгийгээ өршөөж уйчлахгүй яасийн бэ!? Бөөн шалтаг! Япончууд баярлаж байгаа! Шившигтэй юм болж! Зодуулсан нөхөр ер нь ах хүнээ хүндэлдэггүй! Арзганасан нөхөр үү? Муу нэр авч байгаа шүү! Тавитаргүй! Үнэн чанар нь ямар юм болдоо?

      0 0
  22. Жаргалмаа сэтгүүлч хүн зодсон хүнийг өмөөрөөд байгаа юмуу. Бага тэнэгтээрэй

    1 0 Хариу бичих