Үр тариан хураалт 52.1 хувиар буурчээ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 231.3 мянган тонн үр тариа, 121.3 мянган тонн төмс, 80.5 мянган тонн хүнсний ногоо хураажээ.

Мөн 911.8 мянган тонн өвс хадлан, 46.2 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеэс үр тариа 52.1 хувь, төмс 21.3 хувь, хүнсний ногоо 11.4 хувь, өвс хадлан 21.1 хувь, дарш 31.7 хувиар тус тус буурсан, гар тэжээл 39.7 хувиар өссөн үзүүлэлт юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)