Амралтын өдрүүдэд 82 согтуу жолоочийг саатуулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ.

Эдгээр өдөр Замын цагдаагийн албанд нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 15 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Орон нутагт  ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)