Монголын сүмогийн холбооныхон Япон улсыг зорьжээ

Өнгөрсөн сарын 26-ны өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт Таканоива А.Баасандоржийг цохиж гэмтээсэн талаар мэдээлэл цацагдаж Японы хуулийн байгууллага шалгаж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан  Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдах тов гаргаад байгаа аж.

Энэхүү хурлаар дээрх хэрэгт  холбогдоод байгаа хоёр сумочдод холбооны зүгээс ямар арга хэмжээ, шийтгэл, шийдвэр гаргах нь зохистой талаар хэлэлцэж, саналаа хүргүүлэх юм байна.  Мөн Ёкозүнагийн зөвлөл Харүмафүжигийн нэр холбогдсон хэргээс гадна башёг дундаас нь орхисон ёкозүна Кисэносатогийн тухай ч санал солилцохоор төлөвлөж байгаа юм байна.  

Энэ явдалтай зэрэгцэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд олны танил эдгээр бөхтэй холбоотой асуудлыг зориудаар дэвэргэж болзошгүй тул хууль шүүхийн байгуулага эцсийн дүгнэлт гаргатал ул суурьтай хүлээцтэй хандахыг уриалжээ. Мөн тус холбооны тэргүүн Кёкүшюзан Батбаяр энэ талаар газар дээр нь судлахаар Япон улсыг зорьсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Сумогийн холбооны тэргүүн гэх FuckingShozan чамайг монголчууд мартахгүй новш

    0 0 Хариу бичих
  2. Батбаяр одоо эсгий хийх газар юу хэрэггүй гэдэг билээ яг тэрэн шиг

    0 0 Хариу бичих
  3. Батбаяр юу хийх гэж явсан болдоо уул нь эсгий хийх газар нохой хэрэггуй дээ

    0 0 Хариу бичих
  4. Монголын сумогийн холбоо гэнэ үү? хаха

    0 0 Хариу бичих
  5. Batbayaraa bolichooch chi bol iluu shuu .. Davaajargal avarga ugaasa medej bgaa bas xootsoldoj bgaa.

    1 0 Хариу бичих
  6. Эрүүгийн хэрэг яаж мөрдөн шийдэхээ Японы цагдаа одоо хэдэн маанаг жуулчин монголоор заалгах уу?

    1 0 Хариу бичих
  7. Батбаяр юу шиншилж хүний муу үзээд Японд хүн амьтан муулаад нэр нүүрээ барж улсын нэрийг гаргаад байгаа ду*ак вэ? Японы мэргэжлийн сумогийн асуудал Батбаярт ямар ч хамаа байхгүй. Хийх ажилгүй т1 юм чинь японы сумогийн холбоо, бөхчүүд, олон нийтийн санаа бодлыг үймүүлээд байгааг юу гэж ойлгох вэ? Хэвлэлийнхнээс мөнгө авч янз бүрийн ярилцлага өгч байгаа гэсэн нь үнэн юм шиг байнаа. Батбаярыг боль гээч та минь ээ????????????????????

    2 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ