М.Даваажаргал: Энэ удаагийн тэмцээн сэтгэл зүйн дарамттай байлаа

Eagle.mn


Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшюү башё өчигдөр дуусч Хакүхо М.Даваажаргал 14 даваатайгаар өндөрлүүлж, 40 дэх түрүүгээ хүртлээ.

Хакүхо М.Даваажаргал эзэн хааны цомыг гардаж авсныхаа дараа “Энэ удаагийн тэмцээн сэтгэлзүйн их дарамттай өнгөрлөө. Нийт бөхчүүдийг төлөөлж би бүх сүмогийн фэнүүдээс уучлал гуйж байна. Би Харумафүжи, Таканойва хоёрыг дэвжээндээ эргэж гараасай гэж хүсч байна” гэж ярьжээ

Сумогийн түүхэнд дээд зиндаанд 30 түрүүлсэн бөх гурав байсан бол 40 түрүүлсэн бөх ганцхан байгаа юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)