Өнөөдөр болох үйл явдал

Eagle.mn


10:00 цагаас Нийслэлийн хэмжээний бүх сургуулиудын дунд зохион байгуулагдаж байгаа "Эзэн заяа яруу найргийн" наадам "Үй цай" бүрэн дунд сургуульд нээлтээ хийнэ.

10:00 цагаас Шинжлэх ухааны академийн цахим мэдээллийн системийн нээлт болно.

10:00 цагаас Корпорэйт Зочид буудал, Event Hall танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно.

10:00 цагаас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв "Хөгжлийн бэрхшээлийн ангиллыг шинэчлэх тухай" төр төрийн бус байгууллагын хэлэлцүүлэг болно.

11:00 цагаас Нийслэлийн эрүүл мэндийн газар, наркологийн эмнэлгээс "Хандлагаар эмчлэхүй" сургалтыг дүүргүүдийн сэтгэц наркологийн кабинетийн эмч сувилагч сэтгэл зүйч нарт явуулах сургалт эхэлнэ.

14:00 цагаас Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн "ОРД" галлерейд Эмэгтэй уран бүтээлчдийн "Төөрдөг байшин" нэгдсэн үзэсгэлэнд нээлтээ хийнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)